Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо. Тодруулбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас бага насны хүүхэд хүчиндсэн М гэх этгээдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Хэргийг үйлдсэн М нь 2018 оны наймдугаар сард хонины бэлчээрт явж байсан охин Э болон өөрийн төрсөн охин болох 12 настай Д-д хүч хэрэглэж, удаа дараа бэлгийн харьцаад орж, хүчирхийлсэн нь тогтоогдсон ажээ. Улмаар М-холбогдох шүүх хурал энэ сарын 3-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхэд болсон байна. Шүүхээс М-д бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Э.ЭНХ