Монгол Улс, БНКазУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Монгол Улс, БНКазУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, БНКазУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, БНКазУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалт Нур-Султан хотноо 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр болов.

Энэ удаагийн Зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Казахстаны талын төлөөлөгчдийг БНКазУ-ын ГХЯ-ны Консулын газрын захирал Умбетбаев Т.Б. нар тус тус тэргүүлж оролцсон бөгөөд монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГИХГ-ын дарга Д.Мөрөн, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд, ХЗДХЯ болон ЭСЯ-ны төлөөлөл оролцлоо.

Хоёр тал уулзалтын үеэр өмнөх уулзалтын мөрөөр хэрэгжсэн ажлын үр дүн, Монгол, Казахстаны консулын харилцааны өнөөгийн байдал, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцэж, хоёр улсын хууль зүй, дотоод хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хар тамхитай тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагууд хоорондын хамтран ажиллахаар тогтсоноос гадна хоёр улсын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлыг урагшлуулах талаар санал солилцов.

Консулын зөвлөлдөх уулзалт харилцан ойлголцсон, найрсаг уур амьсгалд өрнөж, консулын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж