“Түлшээ нөөцөлье” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

“Түлшээ нөөцөлье” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Түлшээ нөөцөлье” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалын 2019 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан удирдамжийн дагуу “ТҮЛШЭЭ НӨӨЦӨЛЬЕ” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн Засаг даргын Тамгын  газар, “Таван толгой түлш” ХХК  хамтран 2019 оны зургаадугаар сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Монгол  Улсын Засгийн  газрын 2018 оны  “Түүхий нүүрс  хэрэглэхийг  хориглох тухай”  62 дугаар тогтоол 2019 оны тавдугаар  сарын 15-ны өдрөөс  эхлэн  хэрэгжиж  эхэлсэнтэй холбогдуулан тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сайжруулсан шахмал түлшний түгээлт  борлуулалтын систем, худалдан  авах боломж нөхцөлийн  талаар  нийслэлийн зургаан дүүргийн ЗДТГ, тэдгээрийн харьяа болон орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагуудад мэдээлэл өгч танилцууллаа.

Тус уулзалт хэлэлцүүлэгт дүүргүүдийн ЗДТГ-ын хэлтэс, харьяа газрууд, орон  нутгийн өмчит байгууллагууд, 99 хороо, эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн болон өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн  нийт  440  удирдах албан  тушаалтнууд оролцлоо.

Мөн уулзалт хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат, Ё.Цацралтуяа, М. Эрдэнэтуяа, Т.Батцогт нар оролцож, нийслэл болон дүүргээс агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар танилцуулга хийв.

Уулзалт хэлэлцүүлгээр “Таван толгой түлш” ХХК-иас 6-7 дугаар сард төрийн албан хаагчдад дараа төлбөрт нөхцлөөр сайжруулсан түлш худалдан авахад үзүүлэх хөнгөлөлт,    сайжруулсан түлшний чанар, үнийн талаар мэдээлэл өглөө.

Уулзалтад оролцсон төсөвт байгууллагын удирдлагууд гэр хороололд амьдардаг ажилтан, албан хаагчдынхаа судалгааг гарган, албан хаагчдаа хамруулж сайжруулсан түлшийг  дараа  төлбөртэйгөөр олгох талаар “Таван толгой түлш” ХХК-тай  гэрээ байгуулж,  худалдан авах ажлыг зохион байгуулж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж