Монголын тухай “Мөнх тэнгэрийн орон” баримтат кино ОХУ-т нээлтээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Монголын тухай “Мөнх тэнгэрийн орон” баримтат кино ОХУ-т нээлтээ хийжээ

Монголын тухай “Мөнх тэнгэрийн орон” баримтат кино ОХУ-т нээлтээ хийжээ

Оросын найруулагч , зураглаач Всеволод Амелин монгол нутгаар аялангаа Монголын тухай “Страна вечно синего неба” буюу “Мөнх тэнгэрийн орон” нэртэй баримтат кино хийжээ. Уг кино  Великий Новогород хотноо өчигдөр /2019.06.04/ нээлтээ хийсэн тухай “Novgorod-tv.ru” сайт мэдээлсэн байна.

Ерөнхийдөө монгол орны түүхэн дурсгалт газрууд, байгалийн онцлогийг харуулахыг зорьсон уг кинонд орчин үеийн Улаанбаатарын амьдралыг харуулжээ. Мөн үлэг гүрвэлийн олдворууд их олддог говийн нутгаар аялан, энэ талаас нь илүү мэдээлэл өгөхийг зорьсон байна.

Нийт 5,000 километр замыг туулан аялж, малчин айлд хоноглон хийсэн тэд энэхүү киног бүтээхэд цаг агаарын эрс тэс нөхцөл байдал ихэд хүндрэл учруулсан тухай найруулагч Всеволод Амелин ярьжээ. Нэг өдрийн дотор хэд хэдэн цаг агаарын үзэгдлийг харах тохиолдол ч бишгүй тохиолдсон гэнэ. Монгол нутгаар аялсан оросын жуулчдын тэмдэглэлийг мөн кино бүтээхэд ашигласан байна.

Эх сурвалж: novgorod-tv.ru

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж