Ерөнхийлөгч Европын парламентад үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Европын парламентад үг хэллээ

Европын парламентын нэгдсэн хуралдаан Страсбург хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Европын холбооны гишүүн 28 орныг төлөөлсөн 751 гишүүнтэй Европын парламентын нэгдсэн хуралдаанд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна.

Монгол Улсын ардчиллын өнөөгийн байдал, мөн ардчиллыг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй Монгол Улсын идэвх, оролцоог Европын Холбоонд танилцуулж, дэмжлэг авах гол санааг Ерөнхийлөгч үгэндээ онцлов.

Монгол Улс ардчилсан хөгжлийн замыг сонгосны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд энэ үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлэхийг урьсан. Энэ нь Монголд үзүүлж байгаа ховор хүндэтгэл ба Европарламентын индэр дээр гарч үг хэлсэн хүн Ази тивээс тун цөөн байдаг ажээ.

Европын парламентын нэгдсэн хуралдааныг манай тусгай сурвалжлагч сурвалжилж байна.

Д.НАРАНТУЯА


ШУУД ҮЗЭХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж