Хөдөлмөрийн яармаг, нээлттэй хаалганы өдөр болов

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн яармаг, нээлттэй хаалганы өдөр болов

Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс “АМЖИЛТЫН ГАРАА” хөдөлмөрийн яармаг, нээлттэй хаалганы өдрийг өнөөдөр зохион байгуулав.

Нээлттэй хаалганы өдөрт аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ч.Уранчимэг болон ажил олгогчид, иргэд оролцов.

“АМЖИЛТЫН ГАРАА” хөдөлмөрийн яармаг, нээлттэй хаалганы өдрийн зорилго нь ажил хайгч иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээлэл өгөх, ажлын ярилцлагад оруулах замаар ажлын байранд зуучлагдахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, зээлийн батлан даалтын сан, хөдөлмөрийн харилцааны талаар мэдээлэл өгөх, ажил олгогчдыг бүртгэх, ажил хайгч ажилгүй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил олгогчоос ажлын байрны захиалга авах, ажил олгогчийн ярилцлага зохион байгуулах, ажил хайгч, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав.

Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ч.Уранчимэг нээлттэй хаалганы өдрийг нээж “Монгол Улсын Засгийн газраас “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 150000-аас доошгүй ажлын байрыг бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх стратегийн зорилтыг дэвшүүлэн, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд хөдөлмөрийн хэлтсийн ажилд зуучлах үйлчилгээ болон мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Та бүхнийг өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг хүсье” гэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж