УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “The insider” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгааг “Дотоодын компаниудын дунд орлого ашгаа нэмэх, өсч дэвжих уралдаан биш хэн нь хамгийн сүүлд тэсч үлдэх тэвчээрийн уралдаан болж байна. Олон хүн 25 жилийн турш хөлсөө урсган байж бүтээж босгосноо хоёр, гуравхан жилийн дотор нураачихгүй гэж хамаг хүчээ шавхаж байна.
Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт орох, орохгүй тухай ярьж эхэлнэ гэдэг нь өөрөө эдийн засаг хүндэрч дампуурахад ойртсоноо олон улсад зарласан, хүлээн зөвшөөрсөн хэрэг” хэмээн тодорхойлжээ.
Мөн тэрээр ирэх найм, есдүгээр сард төсөвт байгууллагууд, ахмад настны тэтгэврийг тавих эх үүсвэрийг хаанаас олох вэ гэдэг толгой өвтгөсөн асуудалтай тулах болж байгааг хэлжээ. Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНЭ линкээс үзэх боломжтой.
Ингэхэд хэзээ эдийн засаг сэргэж, монголчуудын амьдрал налайх юм болдоо. Чардайгаад л байдаг. УИХ дахь бүх намын төлөөлөл Засгийн газарт орсны гол зорилго эдийн засгийг сэргээх. Гэтэл улам л уруугаа эргээд байдаг.
Г.ХОРОЛ