О.Дархижав залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ | News.MN

О.Дархижав залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

О.Дархижав залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

О.Дархижав залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос/IWF/ залуучуудын ДАШТ-ийг Фижи улсын Сувад зохион байгуулж байна. 47 орны 248 тамирчин /эрэгтэй 136, эмэгтэй 112/ өрсөлдөж байгаа тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Г.Хосбаярын удирдлага дор Г.Энэрэл, О.Дархижав, Ө.Сарандагина нар оролцож байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд өрсөлдсөн О.Дархижав огцом өргөлтөөр 93 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртлээ. Энэ жинд хамгийн хүчтэй өрсөлдөөнийг АНУ, ОХУ, Туркийн тамирчид үзүүлсэн байна.

О.Дархижав нийлбэр дүнгээр 198 кг-ыг /огцом 93 кг, түлхэлттэй 105 кг/ өргөж, наймдугаар байрт оржээ. Энэ жинд Ө.Сарандагина өрсөлдөж нийлбэр дүнгээр 190 кг/огцом 84 кг, түлхэлттэй 106/-аар 11-р байр эзэлсэн байна. Нийт  14 тамирчин өрсөлдсөнөөс АНУ, ОХУ, Турк, Монголын тамирчид медалын тавцанд зогслоо.

Тэмцээн энэ сарын 8-д өндөрлөнө.

Шууд үзэх: https://www.iwf.net/fiji_live/

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-05 202.179.27.74

sain bna amjilt husie

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж