Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос/IWF/ залуучуудын ДАШТ-ийг Фижи улсын Сувад зохион байгуулж байна. 47 орны 248 тамирчин /эрэгтэй 136, эмэгтэй 112/ өрсөлдөж байгаа тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Г.Хосбаярын удирдлага дор Г.Энэрэл, О.Дархижав, Ө.Сарандагина нар оролцож байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд өрсөлдсөн О.Дархижав огцом өргөлтөөр 93 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртлээ. Энэ жинд хамгийн хүчтэй өрсөлдөөнийг АНУ, ОХУ, Туркийн тамирчид үзүүлсэн байна.
О.Дархижав нийлбэр дүнгээр 198 кг-ыг /огцом 93 кг, түлхэлттэй 105 кг/ өргөж, наймдугаар байрт оржээ. Энэ жинд Ө.Сарандагина өрсөлдөж нийлбэр дүнгээр 190 кг/огцом 84 кг, түлхэлттэй 106/-аар 11-р байр эзэлсэн байна. Нийт 14 тамирчин өрсөлдсөнөөс АНУ, ОХУ, Турк, Монголын тамирчид медалын тавцанд зогслоо.
Тэмцээн энэ сарын 8-д өндөрлөнө.
Шууд үзэх: https://www.iwf.net/fiji_live/
Холбоотой мэдээ