"Мэддэггүй хүмүүс хууль бичээд заадаг болсонд харамсч байна"

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

"Мэддэггүй хүмүүс хууль бичээд заадаг болсонд харамсч байна"

"Мэддэггүй хүмүүс хууль бичээд заадаг болсонд харамсч байна"

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.  Тус дүгнэлт нь Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарласан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн  гэж үзсэн юм.  Хэлэлцсэн асуудлаар асуулт асууж, үг хэлэх гишүүд байгаагүй тул 16 зүйл заалт тус бүрээр санал хураалт явуулахад заалт тус бүрийг   хуралдаанд оролцсон гишүүд  100 хувийн саналаар  дэмжсэнгүй. УИХ-ын тогтоолтой холбогдуулан  УИХ-ыг төлөөлж  ҮХЦ-ийн хуралдаанд итгэмжлэгчээр  оролцсон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанг гишүүдийн асуултад хариуллаа.

ҮХЦ-ИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

Нөхөн сонгууль, ээлжит сонгууль хоёр  шал өөр. Хэнтийн нөхөн сонгуулийн талаар яагаад Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гарчхав, би огт ойлгохгүй. 180 хоног гишүүнгүй бай гэж байгаа юм уу, Аль болох нөхөн сонгуулийг хурдан зарлаад л зохион байгуулчихдаг. Энэ тухай тайлбар авмаар байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

УИХ-ын гишүүн Д.Санжмятав бид хоёр Цэцийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Тухайн  үед хуралдааныг гурван телевизээр шууд дамжуулсныг нь мэдээгүй, дараа нь сонссон.  Энэ оны эхээр үргэлжилсэн улс төрийн үйл явцтай холбогдуулан УИХ-ын дарга чөлөөлөгдөж, дараагийн УИХ-ын дарга  томилогдсоны дараах нь буюу хоёрдугаар сарын 02-нд баталсан УИХ-ын тогтоолыг  Үндсэн хууль зөрчөөгүй гэдгээ бид хоёр хамгаалсан. Сонгуулийн ерөнхий хорооны нөхөд Сонгуулийн тухай хуулиа үзэхээр нөхөн сонгуулийн тов, сонгуулийг зарлах асуудлаар хоёр өөр ойлголттой байгаа. Гэхдээ сонгууль явуулах өдрийг Сонгуулийн тухай хуульд  жилийн зургадугаар сарын сүүлчийн Ням гаригт, эсвэл аравдугаар сарын эхний Ням гаригт нөхөн сонгуулийг зохион байгуулна гэж  хуульчилсан.  Ингээд гуравдугаар сарын 01-нээс өмнө сонгууль болох хугацааг зарлахгүй бол Сонгуулийн тухай хуультай зөрчилдөнө гэж үзээд хоёрдугаар сарын 02-нд хугацааг зарласан.  Мөн Сонгуулийг санал авах өдрөөс 150 хоногийн өмнө зарлана гэдэг. Гэтэл ҮХЦ 148 хоногийн өмнө зарласан байна гэсэн. Хоёрдугаар сар 28 хоногтой гэлээ. Хоёрдох нь нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана гэснийг улсын төсвөөс гаргах ёстой гэж үзсэн.  Засгийн газрын нөөц сан бол төсвөөс бүрдэж байгаа.  Гэнэтийн тохиолдолд Засгийн газрын  нөөц сангаас санхүүжүүлдэг.

Сонгуулийн  тухай хуульд нөхөн сонгуулийг явуулахдаа ээлжит сонгуулийн журмыг баримтална гэсэн хуулийн заалтыг л бид мөрдсөн. Гэхдээ хууль зөрчөөгүй. Шинэ нам байгуулагдаж магадгүй гээд хараад байхгүй шүү дээ. Ийм л тайлбар өгсөн. Гэтэл 180 хоногийн өмнө нөхөн сонгуулийг зарлах ёстой гэж Цэц үзсэн.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

Үндсэн хуулийн цэц нөхөн сонгуулийн хугацааг  ээлжит УИХ-ын сонгуулийг зарлах хугацааг баримталсанд харамсч байна. Хоёр өөр сонгууль. Хоёрдугаарт, УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгууль гэсэн гурван өөр сонгуулийг нэг хууль болгосныг яаралтай өөрчлөх ёстой гэж хэлээд гурван жил боллоо. Уг нь ядах юм байхгүй.  Мэддэггүй хүмүүс хууль бичиж, мэддэгтээ заадаг болсонд харамсаж байна. Би ҮХЦ-ийн дүгнэлтэд эсрэг байр суурьтай байгаа.

Үүгээр Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг Хуульзүйн байнгын хороо дэмжээгүй тул чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.

ҮХЦ-ИЙН  ГИШҮҮНД  Г.БАЯСГАЛАНГ ТОМИЛОХЫГ ДЭМЛЭЭ

Үргэлжлүүлэн тус байнгын хорооны хуралдаанаар Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг дэвшүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм. Уг саналыг Даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжсэн билээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан  Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

Би Г.Баясгалан даргыг дэмжиж байна. Энэ салбарт амьдралаа зориулж байгаа.  Мэдэхгүйн зовлон  түүнд байхгүй гэж бодож байна. Сүүлийн үед ҮХЦ асуудлыг шийддэггүй, эргэдэг ийм зүйл рүү орчихсон. АТГ-ын даргын гаргасан асуудлаар хуулийн зохицуулалттай холбоотой зөрүүтэй ойлголтыг Цэц Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал дарагсдаар байгаад өнгөрсөн. ҮХЦ хууль журмаа дагахгүй, улс төрийн нөхцөл байдлыг харж шийдвэр гаргадаг болох нь ажиглагдаж байгаа.  Г.Баясгалан даргыг тийм байдал гаргахгүй байгаасай гэж хүсч байна. ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэдэг тэр хэлбэр рүүгээ орохгүй бол яах гээд байгаа нь мэдэгдэхгүй өргөдөл авч дардаг газар болох гээд байна шүү. Үүнд онцгой анхаарч ажиллаарай.  о

Ингээд санал хураалт явуулахад, ҮХЦ-ийн  гишүүнд  Г.Баясгаланг томилохыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар дэмжлээ.

Г.Баясгалан 1981 онд Баянхонгор аймгийн нэгдүгээр 10 жилийг, 1985 онд Москва хотын улсын сургуулийг дүүргэсэн. Эрхзүйч мэргэжилтэй. 1991-1999 онд Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын туслах, прокуророор, 1999 оноос ХЗДХЯ-ны Газрын дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2018 оноос ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж буй.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж