Хархнууд тэсрэх бөмбөг илрүүлж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Хархнууд тэсрэх бөмбөг илрүүлж байна

Газар дор булсан тэсрэх бөмбөгийг илрүүлэх нь аюултай ажил. Тусгай бэлтгэгдсэн хүмүүсийн хийдэг. Гэвч энэ ажлыг жирийн харх түвэггүй гүйцэтгэдэг аж. Танзани, Мозамбик зэрэг Африкийн орнуудын цэрэг, армид туслах зорилгоор мэргэжилтнүүд хархыг тусгайлан сургаж, мина илрүүлэхэд ашиглах арга олжээ.

Хархны үнэрлэх чадвар нохойныхоос ч илүү бөгөөд тэдгээр бяцхан амьтныг сургахад ямар нэгэн хүндрэл байхгүй гэнэ. Тэд тун ухаалаг учраас эхлээд тодорхой чиглэлийн дагуу явуулж сургадаг. Үүний дараа тэсрэх бөмбөгийг үнэрээр нь ялгах дасгал хийлгэснээр "тусгай салааны цэргүүд” даалгавар бие лүү лэхэд бэлэн болдог юм байна.

Эх сурвалж: Polit.mn

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж