Дэлхий яваандаа Ангарагтай адилхан болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Дэлхий яваандаа Ангарагтай адилхан болж магадгүй

Дэлхийн соронзон давхаргад эргэж битүүрэх боломжгүй цоорхойнууд үүсээд байгаа нь нарнаас ирж буй радио идэвхт цацрагийг чөлөөтэй нэвтрүүлдэг байна. НАСА-гийн мэргэжилтнүүд Дэлхий маань яваандаа Ангараг гарагтай адилхан болж магадгүй хэмээн түгшиж байгаа аж.

Дэлхий яваандаа Ангарагтай адилхан болж магадгүй. Уг нь Дэлхий маань “нарны шуурга” гэж гэж нэрлэгддэг, цагт хагас сая км хурдалдаг ионжсан хэсгүүдийн урсгалаас хамгаалдаг соронзон бүрхүүлтэй билээ. Энэ бамбай “энд тэндээ цоорсоор” байвал амьд бүхнийг устгах хорт цацраг чөлөөтэй нэвтрэх болно. Гол аюул нь энэ цоорхой эргэж битүүрэхгүй байгаад оршино. Тэгвэл Дэлхий гараг аажмаар эзгүй элсэн цөл болон хувирах болно.

Дэлхий яваандаа Ангарагтай адилхан болж магадгүй 2008 оны дунд үеэс эхэлж жижиг цоорхойнууд гарч эхэлсэн гэдэг бөгөөд мөн оны 12-р сард маш том нүх бий болсныг илрүүлжээ. Энэ нүхний өргөн нь манай гарагийн диаметрээс 4 дахин, урт нь 7 дахин их гэнэ. Энэ янзаар үргэлжилбэл тун удахгүй асар их плазмын давалгаа манай гарагийн агаар мандалд нэвтрэх боломжтой болно гэж эрдэмтэд үзэж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж