Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаад байсан “Киви” хамтлагийн бүсгүйчүүд дахин нэгдэж, энэ сарын 13-нд тоглолтоо хийхээр болжээ.
Хамтлагийн ахлагч Ука үрийн зулай үнэрлэн Англи улсад амьдарч байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн байна.
Харин Ц.Намуунаа өөрийн соло цомгоо гаргаж, хэд хэдэн шинэ клипээрээ фэнүүдээ бэлэг бариад байгаа юм.
Агий буюу П.Алтанцэцэгийн хувьд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай болзох болсон хэмээн хэсэг хэл аманд өртсөнөөс өөрөөр нам гүмхэн байгаа билээ.
Тэд энэ удаагийн тоглолтоо цомхон хүрээнд хийхээр төлөвлөсөн аж.
Т.АНУ