Монголын жүжигчдээс анх Б.Амарсайхан “NETFLEX”-ийн “Марко Поло” цувралын нэгдүгээр хэсэгт оролцож, Хубилай хааны дүү Аригбөхийн дүрийг бүтээсэн билээ. Тэгвэл уг цувралд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд мөн тоглохоор болжээ.
Жүжигчин Ц.Цэрэнболдын хувьд "Марко Поло" цувралын хоёрдугаар бүлэгт Сорхугтани бэхи хатны эцэг Чахахамбугийн дүрд тэнцсэн гэнэ. Дашрамд сонирхуулахад, тус кинонд монгол хэлээр тоглох гурван гол дүр байгаа бөгөөд олны хэсэг болон орлон тоглох 70 гаруй хүнийг шалгаруулж дууссаны дараа энэ сарын 20-нд Унгарт анхны зураг авалтаа хийх юм байна.
Т.АНУ