Зөнч Жуна Москвад нас баржээ

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Зөнч Жуна Москвад нас баржээ

Жуна

© ИТАР-ТАСС/Игорь Кубединов

Нэртэй  мэрэгч, төлөгч Жуна (Евгения Давиташвили) Москва хотод 66 насандаа өөд болсон тухай түүний найз, жүжигчин Александр Садальский мэдээлэв.

"Надад энэ гунигтай мэдээг Жунагийн ойрын хүрээнээс дамжууллаа. Түүнтэй хаана хэрхэн салах ёс хийх талаар одоогоор тодорхойгүй” гэж  Садальский мэдээлэв.

"Хүү нь  2001 онд нас барснаас хойш тэрээр гэртээ бүгэж, зожиг амьдралтай байсан юм.  Хамаатан садантайгаа Жуна сүүлийн үед холбоогоо тасалсан байлаа” гэж тэр хэлжээ.

Жуна Давиташвили нилээдгүй алдартай яруу найрагч, төлөгч, оточ, зураач хүн байсан төдийгүй Шинжлэх ухааны олон улсын академийг толгойлж байжээ.  Хэвлэлийн мэдээгээр түүний үйлчлүүлэгчдийн тоонд Леонид Брежнев, Илья Глазунов, Марчелло Мастроянни, Роберт де Ниро нар орж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж