Эльмау шилтгээнд болж өнгөрсөн “Их долоо” уулзалт даваа гаригт төгслөө. Энэ саммит хэрхэн болж өнгөрсөн тухай харуулсан ТАСС агентлагийн гэрэл зургийн цомгийг хүргэж байна.
G7-ийн уулзалт Мюнхен хотоос өмнө зүгт Альпийн уулын энгэр дэх Эльмау шилтгээнд болж өнгөрлөө.
Гэрэл зурагт (зүүнээс баруун тийш) Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск, Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Канадын ерөнхий сайд Стивен Харпер, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Италийн ерөнхий сайд Маттео Ренци, Европын комиссийн ерөнхийлөгч Жан-Клод Юнкер
© AP Photo/Carolyn Kaster
Саммитийн өмнө канцлер Меркель АНУ-ын ерөнхийлөгчтэй Крюн коммунд уулзалт хийв. Нутгийнхан зочдыг Баварийн өнгө аясаар альпийн бүрээ үлээн, шар айраг, крендель гэх хоолтойгоор угтав.
© ТАСС/EPA/DANIEL KARMANN/POOL
Баварийн үндэсний хувцасны талаар Обама өөрийн арьсан өмдөө Вашингтонд мартаад ирлээ гэсэн шоглоомтойгоор хөөрөв. Саммит агаарт шар айрагтайгаар болдоггүйд тэр сэтгэл дундуур байна гэж хөөрлөө.
© ТАСС/EPA/DANIEL KARMANN/POOL
Албан ёсны мэдээгээр энэхүү уулзалтын зардалд Германы сан хөмрөг 130 сая евро гаргасан гэнэ. Гэрэл зурагт Францын ерөнхийлөгч Франсуа Олландыг Мюнхений нисэх буудалд ирэх үеэр.
© ТАСС/EPA/ARMIN WEIGEL
Уулзалтын зардалд лидерүүдийг байрлуулах, цагдаагийнхны ажлын хөлс, тэднийг байрлуулах зэргийн мөнгө орж байна. Төрийн тэргүүн нарыг угтан авч байгаа нь.
© ТАСС/EPA/MATTHIAS SCHRADER/POOL
Германы Татвар төлөгчдийн холбооны тэргүүн Рольф фон Хоэнау саммитийн зардал эцэст нь 2,5 дахин нэмэгдэж 360 сая евро болно гэжээ. Гэрэл зурагт: Японы ерөнхий сайд Шинзо Абэ (зүүнээс) эхнэр Акиэ Абэ (баруунаас хоёр дахь нь), канцлер Ангела Меркель (зүүнээс хоёр дахь нь) түүний нөхөр Иоахим Зауэр (баруунаас) Эльмау шилтгээний өмнө.
© ТАСС/EPA/MICHAEL KAPPELER
Германы хүн амын 28 хувь нь ийм өндөр зардалтай саммитийн эсрэг байна. Гэрэл зурагт: Европын зөвлөлийн даргын эхнэр Малгорзата Туск, Японы ерөнхий сайдын эхнэр Аки Абэ, Канадын ерөнхий сайдбн эхнэр Лорен Харпер нар Эльмау шилтгээний ойролцоо зугаалав
© ТАСС/EPA/FELIX KAESTLE
Саммитин хэвлэлийн төв байсан Гармиш-Партенкирхен хотод саммитийг эсэргүүцэгчдийн жагсаал боллоо. Бага зэргийн мөргөлдөөнийг жагсагчид цагаагийнхантай гаргасны дараа эсэргүүцлийн ажиллагаа тайвнаар үргэлжлэв. Зураг дээр эсэргүүцлийн жагсаалд оролцогчид лидерүүдийн зурагтай агаарын бөмбөлгүүд хөөргөв.
ТАСС/EPA/FELIX KAESTLE
Эльмаугийн саммитийн зочноор уригдсан ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард ерөнхийлөгч Барак Обама хоёрын уулзалт.
© ТАСС/EPA/JOHN MACDOUGALL/POOL
“Долоогийн бүлгийн” лидерүүдтэй Этиоп, Либери, Нигери, Сенегал, Тунис, ӨАБНУ, Иракийн удирдлага уулзахаар тийшээ уригдсан байна. Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Либерийн ерөнхийлөгч Элен Жонсон-Серлиф хоёр ярилцаж байгаа нь.
© ТАСС/EPA/JOHN MACDOUGALL/POOL
Африкийн орнуудын төлөөгчөд зориулсан "Антиквариум" танхимд оройн зоог
© ТАСС/EPA/ARMIN WEIGEL
Нийт 30 мянган цагдаа саммитийн аюулгүй байдлыг хангав. Зурагт : Барак Обама, Ангела Меркель, Дэвид Кэмерон
© ТАСС/EPA/MICHAEL KAPPELER
Зургадугаар сарын 2-ноос цагдаагийнхан төмөр зам, авто замуудад шалгалт хийж эхэлжээ. Германд амьдрах зөрчилтэй 6,6 мянган хүнийг олж илэрүүлжээ. Зураг дээр: канцлер Ангела Меркель, ерөнхийлөгч Франсуа Олланд хоёр ажлын зоогийн үеэр.
© ТАСС/EPA/ROBERT MICHAEL/POOL
Эльмаугийн агаарын оронзайд 30 нисдэг тэрэг эргүүл хийж байв. Зураг дээр: Франсуа Олланд, Ангела Меркель, Барак Обама
© ТАСС/EPA/MICHAELA REHLE/POOL
Орон нутгийн хэвлэл “долоогийн бүлэгт” хандан далайд эзгүй арал худалдан аваад уулзаж байхыг “зөвлөв”. Зураг дээр Ангела Меркель, Барак Обама гадаа ярилцаж байгаа нь. © ТАСС/EPA/MICHAEL KAPPELER
Саммитийг сурталчлахаар 3000 стгүүлчид очжээ. Гэрэл зурагт: Ангела Меркель уулзалтын эхэнд танилцуулга хийж байгаа нь. © ТАСС/EPA/SVEN HOPPE
Бэлтгэсэн Ш.МЯГМАР