ЦАГ АГААР: Зургадугаар сарын 20-ноос дулаарна

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

ЦАГ АГААР: Зургадугаар сарын 20-ноос дулаарна

ЦАГ АГААР: Зургадугаар сарын 20-ноос дулаарна

Зуны улирал хэдийнэ эхэлж, дунд сардаа оржээ. Гэвч зургадугаар сарын эхэнд ихэнх нутгаар сэрүүн, хур тунадас элбэгтэй байна. Ингээд зургадугаар сарын цаг агаарын төлөв байдлыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс тодрууллаа.


Зургадугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Одонтунгалаг мэдээлэл өглөө. Тэрбээр “Зургадугаар сард баруун аймгийн ихэнх нутгаар буюу Ховд, Увс, Баян-Өлгий, Завханы ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-1.5 градус дулаан, хур тунадас багатай байна. Бусад нутгаар олон жилийн дундажийн орчим байх төлөвтэй. Харин Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Сүхбаатар, Дорнодын нутгаар олон жилийн дундажаас ахиу тунадас орох төлөвтэй байна. Ялангуяа зургадугаар сард газар тариалангийн бүс нутагт харьцангуй бага хэмжээтэй хур тунадас орох төлөв ажиглагдаж байна” гэв.

Зургадугаар сарын эхний 10 хоногт ихэнх нутгаар сэрүүн, бороотой байхыг мэргэжилтэн онцоллоо. Тодруулбал, энэ сарын 7-нд баруун аймгийн зарим нутгаар, 8-нд Төв болон Зүүн зүгийн аймгаар, 9-нд Баруун аймгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Мөн зургадугаар сарын 11, 12-нд, 15, 16-нд, 20-ноос хойш зарим газраар бороо орж, агаарын температур сэрүүсэх юм байна.

Харин зургадугаар сарын хоёрдугаар хагасаас дулаарч, зарим нутгаар халах төлөвтэй байна. Тухайлбал, энэ сарын 14, 15 болон 21-26-ны өдрүүдэд агаарын температур дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм хүрч хална. Орхон, Сэлэнгийн сав газар болон Дорнын говийн бүс нутгаар өдөртөө 31-36 хэм хүрч халах төлөвтэй байна.

2019 ОНЫ 6 ДУГААР САРЫН 3-НААС 6 ДУГААР САРЫН 10-НЫГ ХҮРТЭЛХ

Баруун аймгуудын нутгаар: 5-нд нутгийн зүүн, 8-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 7, 8, 9-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 4, 5-нд нутгийн хойд, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи 5, 6, 9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 4, 5, 6-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн хойд, 6-нд нутгийн баруун, 7-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр сэрүүхэн шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-21 градус, хугацааны сүүлээр дулаарч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 6-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 5, 6, 9-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 4-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж