Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Мэдэгдэл

Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, мэдээллийн зарим нэгэн цахим хуудсаар  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, түүний удирдлагуудтай холбосон гүтгэлгийн шинжтэй, баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж, Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны амжилтыг харлуулж, урам зоригийг мохоох, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх оролдлого хийж байгаад харамсаж байна.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаа хэвийн жигд тасралтгүй үргэлжилж байна. Манай хамт олон 2019 оны эхний таван сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдийг 100-112 хувиар биелүүлж, улс болон орон нутгийн төсөвт 378.5 тэрбум төгрөгийн татвар, төлбөр төвлөрүүлэн амжилттай ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн Газраас Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон энэ цаг үед олон нийтийн цахим сүлжээг ашиглан Уурхайчин хамт олны нэр хүндэд санаатайгаар халдсан худал мэдээлэл түгээж байгаа нь улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гол түших багана, тулах хүч болж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагааг доголдуулах, удирдлагын түвшинд зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг харлуулах зорилгоор зохион байгуулалттай хийж байгаа үйлдэл гэж үзэж байна.

Мэдээллийн үнэн зөв, бодитой байдлыг хангаагүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг гүтгэлэг, таамаг хэлбэрээр олон нийтэд түгээж буй нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 6.21-р зүйлийн 1 дэх хэсэг, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус зөрчиж байгаа хэрэг юм. Тиймээс ор үндэслэлгүй энэ мэт гүтгэлэг, худал мэдээлэл нийтэлж, түгээхгүй байхыг анхааруулъя.

Баримт нотолгоогүй, худал мэдээ, мэдээллийг захиалгаар түгээн, нийтэлж буй зарим цахим хуудас, хэвлэл мэдээллийн байгууллага энэхүү бусармаг үйл ажиллагаагаа зогсоож, залруулга хийгээгүй тохиолдолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс  хууль, хяналтын байгууллагад хандах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн талаарх үнэн бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг нийт Хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН

ХУУЛИЙН ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж