Холливууд нь уугуул америкчуудыг үл тоох харилцаанаас болж, жүжигчин Мэрлон Брэндо алдарт Godfather киногоороо Оскарт нэр дэвшсэн ч шагналаас татгалзсаныг нь Сашийн Лидлфэдэр ёслолын индэрт гарч зарлаж байжээ.
Түүнээс хойш яг 46 жилийн дараа уугуул америк жүжигчин Вэс Студиг Motion Picture Art & Science академийн нэрэмжит амбан захирагчийн шагналаар шагнажээ. Энэхүү шагналыг жүжигчин Вэс Студиэс гадна жүжигчин Гина Дэвис, найруулагч Дэвид Линч болон Лина Вэртмүллэр нар хүртсэн байна
Холливүүд болон уугуул америкчуудын харилцааг Wild West буюу зэрлэг өрнөдийн төрлийн кинонуудаас харж болохоор. Учир нь энэ төрлийн кинонд уугуул америкчууд тухай, арьс өнгөөр ялгаварлах үзлийн талаар багагүй гардаг билээ.
Оскарийн шилдэг жүжигчний төрөлд 2015 оноос хойш хоёр жилийн хугацаанд зөвхөн цагаан арьст жүжигчид нэр дэвшсэн ба үүнийг шүүмжлэн #OscarsSoWhite хөдөлгөөн явагдаж эхэлсэн. Харин сүүлийн үед Black Panther, Lion, Get Out, Hidden Figures зэрэг олон олон бүтээлүүд Оскарийн шагналд ар араасаа нэр дэвшсэн билээ.
Өдгөө 71 нас хүрч буй жүжигчин Вэс Студи Dances With Wolves (1990), Last of the Mohicans (1992) зэрэг бүтээлүүдэд тоглож байжээ. Вэс Студи зөвхөн кино урлагаар тогтохгүй Вьетнамын дайнд оролцож байсан ахмад дайчин юм.
Тэрбээр American Legend, Avatar, хамгийн сүүлд алдарт Penny Dreadful цувралд мөн тоглоод амжжээ.
Б.ЦОГТСАЙХАН
Эх Сурвалж: BBC