Дүйцүүлэх албаны сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Дүйцүүлэх албаны сургалт боллоо

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2015 оны сургалт, бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Цэргийн дүйцүүлэх албаны сургалт Говь гурван сайхан уулын ойролцоо хээрийн байрлалд зохион байгуулагдлаа.

 

Сургалтын хөтөлбөр, хичээлийн хуваарийг цэргийн сургалт бэлтгэлийн стандартын дагуу төлөвлөн сургалтын цагийг онол, дадлагын хэлбэрээр зохион байгуулж байна. Тухайлбал, “Бие бялдрын бэлтгэл”, “Батлан хамгаалах хууль тогтоомж, цэрэг эх оронч хүмүүжил”, “Жагсаалын бэлтгэл” хичээл, Үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх бэлтгэл” хичээл, “Галын бэлтгэл” зэрэг хичээлүүд сургалтын хөтөлбөрт багтжээ.

Сургалтанд хамрагдагсдад цэргийн хэргийн мэдлэг, дадлагыг олгохын тулд хичээл бүрийн материаллаг хэрэгслийг хангаж, Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас сургалтын зэвсэглэл, химийн болон биеийн тамирын техник хэрэгслийг ашиглажээ. Сургалтаар онол, дадлагыг хослуулахын зэрэгцээ авхаалж самбаа сорьсон спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулсан байна. Ингэснээр дайчдад цэргийн анхан болон гүнзгийрүүлэх шатны мэдлэгийг богино хугацаанд олгоход үр дүнгээ өгсөн гэж зохион байгуулагчид хэлж байлаа.

Сургалтад хамрагдаж байгаа дайчид хоёр жилийн хугацаанд нийт 30 хоногийн сургалтанд хамрагддаг бөгөөд үүнээс гадна хуулинд зааснаар тухайн сум орон нутагтаа 180 хоногийн хүмүүнлэгийн ажилд оролцох ёстой байдаг юм.

 

 

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2015 оны сургалт, бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Цэргийн дүйцүүлэх албаны сургалт Говь гурван сайхан уулын ойролцоо хээрийн байрлалд зохион байгуулагдлаа.  – See more at: http://www.zasag.mn/m/omnogovi/view/10050#sthash.3031YMDR.dpuf

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2015 оны сургалт, бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Цэргийн дүйцүүлэх албаны сургалт Говь гурван сайхан уулын ойролцоо хээрийн байрлалд зохион байгуулагдлаа.

Сургалтын хөтөлбөр, хичээлийн хуваарийг цэргийн сургалт бэлтгэлийн стандартын дагуу төлөвлөн сургалтын цагийг онол, дадлагын хэлбэрээр зохион байгуулж байна. Тухайлбал, “Бие бялдрын бэлтгэл”, “Батлан хамгаалах хууль тогтоомж, цэрэг эх оронч хүмүүжил”, “Жагсаалын бэлтгэл” хичээл, Үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх бэлтгэл” хичээл, “Галын бэлтгэл” зэрэг хичээлүүд сургалтын хөтөлбөрт багтжээ.

Сургалтанд хамрагдагсдад цэргийн хэргийн мэдлэг, дадлагыг олгохын тулд хичээл бүрийн материаллаг хэрэгслийг хангаж, Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас сургалтын зэвсэглэл, химийн болон биеийн тамирын техник хэрэгслийг ашиглажээ. Сургалтаар онол, дадлагыг хослуулахын зэрэгцээ авхаалж самбаа сорьсон спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулсан байна. Ингэснээр дайчдад цэргийн анхан болон гүнзгийрүүлэх шатны мэдлэгийг богино хугацаанд олгоход үр дүнгээ өгсөн гэж зохион байгуулагчид хэлж байлаа.

Сургалтад хамрагдаж байгаа дайчид хоёр жилийн хугацаанд нийт 30 хоногийн сургалтанд хамрагддаг бөгөөд үүнээс гадна хуулинд зааснаар тухайн сум орон нутагтаа 180 хоногийн хүмүүнлэгийн ажилд оролцох ёстой байдаг юм.

Эх сурвалж: www.zasag.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж