АХБ-ны суурин төлөөлөгчид Өмнөговь аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

АХБ-ны суурин төлөөлөгчид Өмнөговь аймагт ажиллав

2015-оны 6 сарын 2-ноос 4-ний өдрүүдэд Азийн хөгжлийн банкны /АХБ/ Захирлуудын зөвлөлийн найман гүйцэтгэх захирал Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдад ажиллалаа.

Энэ удаагийн айлчлалын зорилго нь Өмнөговь аймгийн хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг эдийн засгийн голлох салбарууд болон АХБ-ны санхүүжилтээр хийгдэж байгаа төслүүдтэй танилцах, мөн орон нутгийн удирдлага, төрийн бус байгууллагуудтай уулзсан явдал байлаа.

Ханбогд сумын цэвэрлэх байгууламжийн барилгын явцтай газар дээр нь очиж танилцаж, Цогтцэций сумын төвд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан ус хангамж, ариутгах татуургын системийн нээлтийн арга хэмжээнд оролцсон юм. Энэхүү арга хэмжээнд Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, Цогтцэций сумын Засаг дарга С.Содбаатар зэрэг бусад албаны хүмүүс оролцлоо.

Айлчлалын үеэр уул уурхайн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн асуудлаар сум орон нутгийн удридлагуудаас мэдээлэл сонсон, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтран хайж олох болно гэдгээ хэлж байсан юм.

Эх сурвалж: http://zasag.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж