Хэрхэн сэвхнээс гэрийн нөхцөлд хурдан аргаар салах вэ?
Лимон буюу нимбэг жимс нь бүх төрөлийн толбо сэвхи арилгах шилдэг бүтээгдэхүүн юм.
1) шинэхэн нимбэгийн шүүсийг сайтар шахаж аваад сэвхтэй хэсэгтээ 30 минут орчим болгоод хүйтэн усаар угаана. Энэхүү үйлдлийг өдөрт 2 удаа хийхэд 1 ээс 2 сарын дотор үр дүн нь мэдэгдэхүйц харагдах болно.
2) мөн адил нимбэгээ шахаад гарсан шүүсэн дээр нь бор эсвэл цагаан элсэн чихэр нэмээд бага зэрэг өтгөн зуурмаг болгоод сэвхтэй хэсгээ үрж өгөөрэй. Хүсвэл бага зэрэг олив тос нэмж болно. 5-10 минут байхад хангалттай ба долоо хоногт 3-5 удаа байхад болно.
Арай өөр арга гэвэл хөвөнд нимбэгний шүүсээ шингээгээд дээр нь элсэн чихэрээ түрхээд шууд сэвхитэй хэсэгээ үрж бас болно.
1) Кастор тос нь мөн адил сэвх арилгах аргад багтаад байгаа юм. Үүнийгээ витамин E тэй хольж хэрэглээрэй
Энэхүү тосоо бага зэргийг витамин E тэй хольж хөвөнд шингээгээд 1-2 минут арчаад 2-3 цаг угаалгүй орхиорой. Ингээд угаахад болно.Өглөө оройдоо энэ үйлэлээ хийхэд сэвх тань бүдгэрэх болно.
2) Зуун настын шүүс нь бас мөн сэвх бүдгэрүүлэх үйлчилгээтэй байдаг байна.
Зуун настын шүүсээ хөвөнд шингээгээд сэвхтэй хэсэгтээ түрхээд 30 минут болоод хүйтэн усаар угаагаарай. Өдөрт 2 удаа ашиглаад байвал 1 сарын дотор үр дүнгээ өгөх болно.
Дахин сэвхтэхгүйн тулд үргэлж нарны хамгаалалттай тос түрхэн байхаа мартуузай