Төслийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Төслийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ

Төслийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн үйл ажиллагааны явц, үр дүнг хэлэлцэхээр өнөөдөр хамтарсан зохицуулах хорооны наймдугаар хуралдаан боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, “Жайка”-ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүра болон бусад холбогдох албаныхан оролцсон юм.

2019 он гарсаар эхний хагас жилийн хугацаанд уг төслийн үйл ажиллагаа хэрхэн хэрэгжсэн, цаашид ямар төлөвлөгөөний дагуу ажиллах талаар төслийн баг болон ажлын хэсэг хуралдааны үеэр хэлэлцлээ.

Энэ үеэр ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүра “Төслийн үйл ажиллагаа төлөвлөж байсан дагуу явагдаад тодорхой үр дүн харагдаад эхэллээ. Ажлын хэсэг тус бүр дээр төлөвлөгөөний дагуу үр дүнгүүд гарч байгаад баяртай байна. Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрөгч 4 дүгээр сард Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулсан. Энэхүү сургуулиар бидний хамтран хэрэгжүүлж байгаа төслөөс олж авсан гамшгийн нөхцөл байдал цар хүрээг урьдчилан тооцоолон, түүн дээр үндэслэн гамшгийн үеийн төлөвлөгөөг яаж боловсруулах вэ? гэдэг асуудлыг тусгаж бодитоор туршиж үзсэн нь төслөөс оруулсан хувь нэмэр болов уу гэж харж байна. Түүнчлэн ОБЕГ-ын хувьд  гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг байгаа нөхцөл байдлыг бодит байдал дээр нь туршиж үзсэн нь том ахиц дэвшил болсон гэж үзэж байна” гэв.

Тэрээр мөн “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд үлдсэн хагас жил хүрэхгүй хугацаанд шийдвэрлэгдээгүй асуудлуудаа цаашдын үйл ажиллагаандаа  хэрхэн тусгах талаар ажлын хэсгийн гишүүд  хоорондоо ярилцан үр дүнтэй санал гарна гэдэгт итгэлтэй байна хэмээн онцолсон юм. Эндээс гарах саналууд нь дараагийн төсөл, хамтын ажиллагаан дээр чухал түлхэц болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж