Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийж байна

Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийхээр өнөөдөр өглөө /2019.06.05/ тус улсад очжээ.  Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар тус улсад айлчилж байгаа юм. Айлчлалын хүрээнд Ши Жиньпин 23 дахь удаагийн Санктпетербургийн Олон улсын эдийн засгийн чуулганд оролцох юм байна. Чуулга уулзалт энэ сарын 5-наас 7-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Мөн энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа билээ.

Түүний айлчлалыг тохиолдуулан “Российская Газета” сонин БНХАУ-ын даргаас ярилцлага авчээ. Тэрбээр ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нөхөрлөсөн нөхөрлөл маш үнэ цэнэтэй бөгөөд харилцан итгэлцэл дээр тогтдог гэдгийг дурдаад “Хамгийн чухал нь Хятад, Оросын харилцааны стратегийн ач холбогдол бүхий асуудалд бид нэгдмэл байр суурьтай байдаг төдийгүй хоёр улсын харилцааг урт хугацаанд гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтлэг хүсэл сонирхол бидэнд бий” хэмээн хэлсэн байна. Владимир Путин Ши Жиньпин нар сүүлийн зургаан жилийн дотор 30 гаруй удаа олон улсын уулзалт, чуулган, харилцан айлчлалын хүрээнд 30 гаруй удаа уулзжээ.

Тэрбээр цааш нь  өнгөрсөн онд хоёр улсын худалдааны эргэлт дээд цэгтээ хүрч 100 тэрбум ам.доллар давсныг цохон тэмдэглээд “Эдийн засгийн хүнд нөхцөл байдалд ийм үр дүнд хүрнэ гэдэг амаргүй. Хоёр улс эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, агаарын тээвэр болон бусад салбарт хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Хятад, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хамтын хүчин чармайлтаар хурдацтай хөгжих замдаа орсон гэж хэлэх бүрэн үндэслэл бий” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж:TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж