Өмнөговь аймгийн ард түмэн, сүсэгтэн олны дэмжлэгээр "Майдар" бурхан залах ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолын ажиллагаанд зориулсан үндэсний бөхийн барилдаанд болж улсын начин Х.Амраа, Б.Сумъяа, аймгийн арслан Ш.Дарханбат, Б.Мижидсүрэн, аймгийн начин Т.Далайням нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 32 бөх баргилдсанаас аймгийн арслан Б.Мижидсүрэн түрүүлж, аймгийн арслан Ш.Дарханбат үзүүрлэв. Шөвгийн дөрөвт аймгийн начин Т.Далайням, сумын заан Гантулга нар үлдэв.
Эх сурвалж: http://undesniibukh.mn