Скотт Петерсон гэгч 56 настай цагдаагийн экс ажилтныг 17 сурагчийг буудан хөнөөхөд албан үүргээ биелүүлээгүй учир холбогдох 11 заалтаар буруутган баривчилсан гэж Флорида мужийн прокурорын албанаас мэдэгдлээ.
Улсын өмгөөлөгч Маяк Затз өнгөрсөн Мягмар гаригт 56 настай Скотт Петерсонд үүргээ биелүүлээгүй, тангарагаа зөрчсөн гэх заалтуудаар буруутгагдан баривчлагдсан гэж мэдээлсэн бөгөөд түүнийг буруутгасан нийт 11 заалт нь ойролцоогоор 100 жилийн хорих ял шийтгэлтэй аж. Одоогоор яллагдагч Петерсоны өмгөөлөгч албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Тухайн хэргийг үйлдсэн 20 настай Никола Крузэд 17 сурагчийг буудан хөнөөж, мөн 17 сурагчийг гэмтээсэн хэргээр цаазын ял төлөвлөжээ. Алуурчин гэм буруугаа хүлээн насаараа хорих ял авах хүсэлтээ гаргасан боловч прокурорын зүгээс эрс татгалзсан байна.
Б.ЦОГТСАЙХАН
Эх Сурвалж: The Guardian