“Арсенал”-ын нөөцөнд багтахаа болилоо

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

“Арсенал”-ын нөөцөнд багтахаа болилоо

Росицки: Гэрээгээ сунгаснаас хойш “Арсенал”-ын нөөцөнд багтахаа болилоо

Английн “Арсенал”-ын 34 настай хагас хамгаалагч Томаш Росицки өнгөрсөн тавдугаар сарын 22-нд гэрээгээ дахин нэг жилээр сунгасан. Түүний гэрээнд дахиад нэг жилээр сунгаж болох тухай заалт байсныг “Их буучид”-ын удирдлага ашиглаж, дахин нэг улирлыг Хойд Лондоны багт өнгөрүүлүүлэхээр болсон юм. Энэ талаар Росицки ийн ярьжээ.

rosi

“Венгер миний гэрээний тэр заалтыг ашиглаж, гэрээг сунгаснаас хойш би бүр нөөцөнд ч багтахаа болилоо. Мэдээж, би наргиж байна л даа. Гэрээг сунгаснаас хойш “Арсенал” ердөө хоёр л тоглолт хийсэн л дээ. Гэхдээ миний хувьд нөхцөл байдал тийм хөгжилтэй, сайхан ч биш л байна.

Сэтгэл жаахан гонсгор л байна, гэхдээ би мэргэжлийн хөлбөмбөгч шүү дээ. Мэдүүлэгт ч багтахгүй болсон ч гэсэн түүнд бэлэн л байх ёстой. Тэгээд нөхцөл байдал өөрчлөгдөнө л гэж хүлээхээс аргагүй. Тиймээс би “Арсенал”-тай хамт улирлын өмнөх бэлтгэлээ сайн хийнэ. Энэ л миний зорилго” гэж Росицки өгүүлсэн байна.

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж