Сайд Д.Сарангэрэлийг халз мэтгэлцээнд дуудав

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Сайд Д.Сарангэрэлийг халз мэтгэлцээнд дуудав

Сайд Д.Сарангэрэлийг халз мэтгэлцээнд дуудав

Эрүүл мэндийн яамны гадаа хэсэг иргэд өнөөдөр /2019.06.05/ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардан жагслаа.

Жагсагчид “Мэргэжлийн салбарт хариуцлагагүй хандсан Д.Сарангэрэл огцор”, “Салбарын сүйрэл Д.Сарангэрэлээр дуусгавар болог”,  “Жилд 1037 нярай эндсэн” зэрэг үг бичсэн лоозон барьцгаажээ.

Мөн тэд “Ядуурлын өвчин гэдэг сүрьегээр олон зуун хүүхэд халдварласан,  өвчилсөн. Эмч нарын буруугаас болж “Өргөө” амаржих газарт саяхан дөрөв дэх хүүхдээ төрүүлэхээр очсон эмэгтэй амь насаа алдсан. Нярайн эндэгдэл өссөн, авлига хээл хахуульд яамны нэр бүхий албан тушаалтан холбогдсон зэрэг нь салбарын сайдыг нь огцруулах хангалттай үндэслэл болно.

Эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн энэ их өвчлөл, хариуцлагагүй байдлаас мэргэжлийн хүн л удирдаж гаргаж чадна. Тиймээс мэргэжлийн бус Эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардаж байна” гэж хэллээ.

Жагсаалын үеэр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд телевизээр халз мэтгэлцэх урилга хүргүүлэв.

Эрүүл мэндийн салбарын голлох үзүүлэлтүүд унасан, мөн дэд сайд асан Ж.Амарсанааг сайд Д.Сарангэрэл гүтгэсэн мэдээлэл хийсэн  тул мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор халз мэтгэлцээнд оролцох урилга хүргүүлж байна гэдгээ тэрбээр онцолсон. Халз мэтгэлцээн нь  маргааш ТВ-4 телевизээр цацагдах аж.

Халз мэтгэлцээнд оролцох урилгыг нь хүлээн авахаар Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд гарч ирж, байр сууриа илэрхийлэв.  Тэд жагсаал нь зөвшөөрөлтэй бол зөвшөөрлийнхөө бичгийн хуулбарыг өгөх, хүний нэр төр алдар хүндэд халдахгүй байх, жагсаал цуглаан зохион байгуулах эрхийнхээ дагуу тэмцлээ илэрхийлэхийг хүссэн юм. Мөн  “Жилд 1037 нярай эндсэн” гэдэг самбарт бичсэн мэдээлэл нь худлаа. Нярайн эндэгдэл өмнөх жилийнхтэй харьцуулахад буурсан. Эрүүл мэндийн салбарт эерэг мэдээ олон байгаа.  Тийм байтал энэ салбарт цаг наргүй ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг үгүйсгэсэнд харамсаж байна. Хэчнээн эхийн амийг аварч байгааг та нар мэдэх юм уу” гэж сөргүүлэн асуулт тавьж байв.

Харин жагсагчид “Эрүүл мэндийн сайд огцрох ёстой” гэж эсэргүүцлээ илэрхийлэн шүгэл үлээж, жолооч нарыг машиныхаа дуут дохиог хангинуулахыг хүсэж байлаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж