Уэмблид тоглосон анхны Солонгос хамтлаг “BTS” боллоо

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Уэмблид тоглосон анхны Солонгос хамтлаг “BTS” боллоо

Уэмблид тоглосон анхны Солонгос хамтлаг  “BTS” боллоо

Болгино хугацаанд алдар нэрээ дэлхий дахинд  цуурайтуулсан "BTS"-ийн хөвгүүд Английн алдарт Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийсэн анхны Солонгос хамтлаг болжээ. BTS хамтлаг “Your Loveself: Speak Yourself” аялан тоглолтоо европоор хийж байгаа бөгөөд тус цэнгэлдэхэд  зургадугаар сарын 1, 2-ны өдрүүдэд  тоглолтоо хийжээ. Тэдний тоглолтыг хоёр өдрийн турш  60 мянган  хүн үзсэн байна.  Тус цэнгэлдэх хүрээлэн нь Английн хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн талбай юм.  Мөн маш олон томоохон хэмжээний хөгжмийн тоглолтууд болдгоороо алдартай. Adele, Metallica, Beyoncé, Coldplay, Эд Ширан, Madonna, Taylor Swift, Take That, AC/DC, Green Day, Robbie Williams зэрэг хамтлаг, дуучид тус цэнгэлдэхэд тоглолтоо хийж байжээ. Уг цэнгэлдэхийг хамгийн алдартай болгосон тоглолт нь 1985 онд зохиогдсон “Live Aid” тоглолтын “Queen” хамтлагийн хэсэг байжээ. BTS хамтлагийн гишүүн хэлэхдээ “Дуучин хүний хувьд мөрөөдлийн тайз гэж байдаг, багадаа Queen хамтлагийн Live Aid-ийн бичлэгийг үзэж өссөн, хэзээ нэгэн цагт энд тоглох нь миний мөрөөдөл байсан. Уэмблид дуулна гэж бодохоор нойр хүрээгүй, урьд шөнө унтаж ч  чадаагүй"  хэмээсэн байна. Тоглолтын үеэр тэд энэ тухайгаа ярьж Queen хамтлагийн дуучин агсан Freddie Mercury-д хүндэтгэл үзүүлсэн байна.

Б.ЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж