"Залуусын дуу хоолой” чуулга уулзалтад урьж байна | News.MN

"Залуусын дуу хоолой” чуулга уулзалтад урьж байна

"Залуусын дуу хоолой” чуулга уулзалтад урьж байна

"Залуусын дуу хоолой” чуулга уулзалтад урьж байна
"Залуусын дуу хоолой” чуулга уулзалт Улаанбаатар хотноо зургадугаар  сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Чуулга уулзалтаар Монголын 18-35 насны 1,000 орчим залуус цуглаж, сайн засаглал, залуучуудын улс төрийн оролцоо зэрэг чухал асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, санал солилцоно. Түүнчлэн, ардчилал, авлига, бизнес эрхлэлтийг дэмжих зэрэг нэн чухал асуудлаар дуу хоолойгоо нэгтгэх юм. Арга хэмжээ зохион байгуулагдах хоёр өдрийн турш дээрх сэдвүүдээр өргөн хүрээний хэлэлцүүлэг, илтгэл, семинар, үзэсгэлэн зохион байгуулагдах учир залууст тулгамдаж буй асуудлыг чөлөөтэй хэлэлцэх талбар бүрдэх юм.

Олон талт оролцоог хангах нь уг чуулга уулзалтын гол үнэт зүйл тул Монголын залуус өргөнөөр хамрагдаж (жендер, туулсан туршлага, улс төрийн ялгаатай үзэл бодол, газарзүйн байршил зэргээрээ ялгарах), идэвхтэй оролцоно гэж бид найдаж байна.

Хэрэв та 18-35 насны ангилалд хамаарч байгаа хийгээд илүү сайхан ирээдүйг бүтээн байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа бол “Залуусын дуу хоолой”-г нэгтгэх энэхүү арга хэмжээнд 2019 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 17:00 цагаас өмнө амжиж бүртгүүлээрэй. Бүртгэлийн тоо хязгаартайг анхаарна уу.

Уг холбоосоор орж та бүртгүүлнэ үү.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж