Ж.Батзандан гишүүний ахалсан ажлын хэсэг хуралдав

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан гишүүний ахалсан ажлын хэсэг хуралдав

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр хуралдлаа. Дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажиллаж байгаа юм.

 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд гэр хорооллын иргэн газраа барьцаалж зээл авдаг тогтолцоог нээлттэй болгох зорилго агуулж байна. Энэхүү хуулийн төсөл батлагдснаар газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах журам бий болох аж.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж