Ойн түймрээс 11 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Ойн түймрээс 11 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Ойн түймрээс 11 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Канад улсын Алберта мужид 700 мянган акр газар гал түймэрт автсаны улмаас 11000 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн өөр долоон байршилд иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.

Алберта мужийн яамнаас ойн түймрийн хоёр голомт болох Маккэнзи Каунти хотоос хоёр милийн зайд 692000, Стийн мөрний орчимд 61000 акр газар тус тус гал автаад байгаа хэмээн мэдэгдсэн байна.

Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гаригуудад тус бүс нутагт бороо орох тул түймрийг унтраахад  нэмэр болно гэж үзэж байна. Тавдугаар сараас хойш асч буй ойн түймрийн уршгаар сургууль цэцэрлэгүүд хаагдаж, хичээлийн жилийг цагаас нь эрт дуусгажээ.

Энэ Мягмар гарагт мэдэгдсэнээр Алберта мужид нийт 21 байршилд гал түймэр гараад байгаа бөгөөд найман байршилд хяналт авч чадаагүй байна. Алберта мужийн яамнаас мэдэгдсэнээр нийт түймрийг унтраахаар 28 онгоц, 228 нисдэг тэрэг, 2300 ажилчдыг дайчлаад байна.

Ойн түймрийн гашуун утаа АНУ-ын зүүн урд хэсгийг бүрхжээ.

Б.ЦОГТСАЙХАН
Эх Сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж