Энэтхэгийн хогон уул Таж Махалаас өндөр болно

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн хогон уул Таж Махалаас өндөр болно

Энэтхэгийн хогон уул Таж Махалаас өндөр болно

Хог хаягдал дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж, байгаль эх хүн төрөлхтний тарьсан хогонд дарагдаж байна. Үүний нэг жишээ нь Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн зүүн захад орших Газипурын хогийн цэг юм. Уг хогийн овоолго  уулын чинээ өндөр болжээ.

Бараг 40 хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй тэнцэх энэ хогон уул жил бүр 10 метрээр өндөрсөж байгаа гэнэ. Одоогийн байдлаар 65 метр өндөр болоод байгаа хогийн цэг энэ байдлаараа ирэх онд тус улсын нэрийн хуудас болсон  домогт Таж Махалаас өндөр болж магадгүй аж. Таж Махалын нийт өндөр 73 метр байдаг.

Газипурыг анх 1984 онд нээж байсан бөгөөд 2002 онд дүүрсэн тул хаах ёстой байсан ч Шинэ Делигээс өдөр бүр хэдэн зуун машин хог авчирч асгасаар ийм байдалд хүрч, 2000 гаруй тонн хог хаягдал хуримтлагджээ. Мөн 2018 онд хүчтэй аадар борооны улмаас хогон уулын орой нурж, хоёр хүн дарагдаж амиа алдаж байсан юм. Энэхүү харамсалтай үйл явдлын дараагаар мөн л хогийн цэгийг хаах шийдвэр гарсан ч өөр хогоо асгах газаргүй учир хэд хоногийн дараа дахиад нээгдсэн байна.

Дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын жагсаалтыг тэргүүлдэг Шинэ Дели хотод хог хаягдал, утаа агаарыг бохирдуулсны үр дүнд 2013-2017 оны хооронд 981 хүн амьсгалын замын өвчнөөр амиа алдаж, 1,7 сая оршин суугч өвдсөн гэсэн статистик мэдээлэл гарчээ.

Эх сурвалж: phys.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж