МҮОНТ муухай харагдав

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

МҮОНТ муухай харагдав

МҮОНТ муухай харагдав

"Манай галзуугийн тасаг"-ийнхний хувьд, Туул голын загасны сүв судлаач аварга бөхөд  хувийн эрх ашиг нь улсын эрх ашгаас чухал байдаг хойно доо, тэдний солиорол, шоунд хэмжээ хязгаар гэж үгүй бололтой. МҮОНТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт   С.Зоригийн амь насаа алдсан хэргийг шалгах түр хорооны гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, А.Сүхбат нар оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт  гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг олон нийтэд дэлгэж, нийгэмд айдас хүйдэс бий болгов. Тэр тусмаа төсвөөс цалинждаг, иргэдээс сар бүрийн татаас хураамж авдаг төв телевиз эрх баригчдын үгээр хөдөлснөөрөө МҮОНТ муухай, Монголыг муу харагдуулав.  МҮОНТ  үе, үеийн эрх баригчдын үгээр хөдөлдөг нь үнэн. Гэхдээ тэднийг дарга нар биш татвар төлөгчид, иргэд олон нийт тэжээдэг, олон нийтийн статустай гэдгээ мартдаг нь муухай.  Нөгөө талаараа төв телевизээрээ эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг ил дэлгэснээрээ Монголын Засгийн газар өөрийнхөө амаар хөрөнгө оруулагчдын хөөсөнтэй ялгаагүй үйлдэл болсон.  Парламентын гишүүд нь хүний амийг хөнөөсөн хэргээр улстөржиж, улс орон нь гадаад ертөнцөд улам л эрсдэлтэй орноор тодорч байна. Ийм байж эдийн засгаа хөгжүүлнэ, хөрөнгө оруулалт татна, том төслүүдээ хөдөлгөнө, IPO гаргана гэж андуурах хэрэг юун.

Хөрөнгө оруулагчдад айдас төрүүлсэн бичлэг ил цагаан, ямар ч монтажгүйгээр хүргэж,  иргэдийнхээ мэдэх эрхийн төлөө биш эрх баригчдад үйлчилдэг төв телевизийнхэнд татвар төлөгчид татаас дэмжлэг үзүүлэх шаардлагагүй биш үү!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж