Гадаад паспортын үйлчилгээ "гацжээ" | News.MN

Гадаад паспортын үйлчилгээ "гацжээ"

Гадаад паспортын үйлчилгээ "гацжээ"

Гадаад паспортын үйлчилгээ "гацжээ"

Үйлчлүүлэгчид үүр шөнөөс  Дүнжингарав худалдааны төвд байрлах Нэг цэгийн үйлчилгээний гадна дугаарлаж, өглөө ажил эхлэхэд уртаас урт дараалал үүсчээ. Тэд гадаад паспорт шинээр захиалах гэж дугаарлаж байгаа нь энэ.  Нэгдсэн үйлчилгээний төвийн гадаад паспорт шинээр захиалах хэлтэсийнхэн ачаалалтай байв. Дүнжингарав төвийн нэгдсэн үйлчилгээний төвөөс өдөртөө гадаад паспортын захиалга хүлээн авах 180 ширхэг дугаар тараах хязгаарлалттай гэнэ. Гэвч өглөө эртлэн дугаарласан 153 хүнд өнөөдрийн /2019.06.05/ үйлчлэх дугаарыг тараагаад бусад нь нойроо хугаслан байж боссоны хэргээ гаргасангүй. 


ҮҮРЭЭР 04.00 ЦАГТ ИРЖ, ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХ ДУГААР АВЛАА

“Гадаад паспорт шинээр захиалах хүсэлтэй иргэд Дүнжингарав төвийн үүдэнд өөрсдөө дугаар үүсгээд нэрээ бичүүлж байсан. Би өглөө үүрээр 04.00 цагт ирэхэд 27 хүн миний урд ирчихсэн байсан.  Гэтэл хойно ирсэн залуучууд дайрч, түрүүлээд орчих юм. Ямар учраас ингэж төрийн үйлчилгээг хүндрүүлж байгааг ойлгохгүй байна.  Дайрахдаа дайрч, муудалцахдаа муудалцсаар байгаад 58 дугаарыг авсан.  Гадаад паспорт шинээр солих үйлчилгээг цахимаар үзүүлдэг болчихвол амар байна.  Нэг цэгийн үйлчилгээний дөрвөн цэгээр захиалга өгөөд байхад ачаалал нь дийлдэхгүй юм. Учрыг нь ойлгохгүй байна” хэмээн Баянзүрх дүүргийн иргэн Н.Доосмаа бухимдангуй ярив.

Нийслэлийн хэмжээнд иргэд “Драгон”, “Дүнжингарав”, “Мишээл”,Чингэлтэй дүүргийн зургаан буудлын “Оргил” худалдааны төвд байрлах  нэгдсэн төвүүдээр үйлчилж, гадаад паспортоо захиалах боломжтой. Эдгээр нэгдсэн төвүүдээс хамгийн ачаалалтай нь Дүнжингарав дахь салбар юм. Иргэдийн хувьд нэгдсэн үйлчилгээний 70 гаруй хувийг зөвхөн Дүнжингарав төвд байрлах төвөөс авдаг байна.

Тус төвийн үйлчилгээний 41.8 хувийг гадаад паспортын үйлчилгээ эзэлдэг гэдгийг мэргэжилтэн хэлсэн юм. Гадаад паспортын эрэлт их байгаа ч хязгаарлалттай холбоотойгоор энэ төрлийн үйлчилгээний хандалт эрс буурчээ. Өнгөрсөн оны тавдугаар сард Дүнжингарав төв дээр гадаад паспортын захиалга 11120 хүлээн авсан бол 2019 оны тавдугаар сард энэ тоо 8336 болж буурчээ. Ингэснээр гадаад паспорт захиалгын үйлчилгээ 25 хувиар буурсныг мэргэжилтнүүд хэллээ.

ГАДААД ПАСПОРТЫН БЭЛДЭЦ ДУУСЧ, ЗАХИАЛГАА ХЯЗГААРЛАСАН УУ?

Тавдугаар сарын 28-наас хойш долоо хоногийн хугацаанд  нэгдсэн төвийн салбаруудаар 80 ширхэг  гадаад паспорт олгожээ. Тиймээс  зуны амралт эхэлж буй энэ өдрүүдэд гадаад паспортоо захиалахаар үүрээр ирж, дугаарлаж байгаа иргэд бухимдалтай байлаа. Энэ явдлын ашиглан ченжүүд оочер, дугаар зарах тохиолдол ч гарчээ.

Зарим иргэд зуны улирлын ачааллаас болоогүй,  гадаад паспортын бэлдэц дуусч байгаа учраас ийм хязгаарлалт хийж байна гэдгийг хэлж байв. Харин мэргэжилтнүүдийн зүгээс системийн шинэчлэлтэй холбоотой гэж тайлбарлаж буй юм.

Энэ талаар Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Жавхлант ярихдаа “Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын суурь бүртгэлийг цахимжуулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүний нэг нь гадаад паспортын бүртгэл дээр хэрэгжиж байна. Тийм учраас программын шинэчлэл хийхтэй холбоотойгоор хэсэг хугацаанд ачааллыг хязгаарлаж байна. Уг нь бүр сул зогсоож байгаад энэ ажлыг хийх ёстой байтал ямар ч байсан төрийн үйлчилгээ тасалдах ёсгүй гэдэг үүднээс бага багаар ажлаа хийж байна. Тэр үед нь хоцрохоор иргэд бухимдах асуудал гарсан байх. Ирэх долоо хоногоос энэ ачаалал үүсэхгүй, хэвийн үйл ажиллагаагаа явуулна. Учир нь тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийгдээд дуусаж байгаа. Ирэх долдугаар сараас шинэ тоног төхөөрөмж дээр хэсэгчилсэн туршилтыг хийх болно” гэв.

Харин Баянзүрх дүүргийн иргэн С.Дамдинсүрэн “Би гадаад паспортоо шинээр захиалахаар дугаарлаж байна. Өчигдөр өглөө 08.00 цагийн үед ирэхэд 80 ширхэг дугаар тараагаад дууссан байсан. Харин өнөө өглөө 06.00 цагт ирлээ. Өглөө 180 ширхэг дугаар тараажээ. Би өглөө 09.00 цагт ирсэн бол гадаад паспортоо захиалж, амжихгүй юм байна. Иргэдийн ярьж байгаагаар зуны амралтын ачааллаас бус гадаад паспортын бэлдэц нь дуусч байгаа учраас ачаалал үүсгээд байгаа гэх юм” гэдгийг хэлж байв.

Түүний дэргэд зогсож байсан нэг эмэгтэй “Өглөө манай хүү 6.00 цагт ирж, дугаарлаж байж, номер авч өглөө. Тэгэхгүй бол залуучууд нь дайраад, над шиг хүн бол орж ч чадахгүй юм билээ. Тэгээд дотор ороод ирэхээр хоёрхон хүн гадаад паспортын захиалга авч байх юм” хэмээн бухимдлаа.

ЗУНЫ УЛИРАЛД САРД ДУНДЖААР 40-50 МЯНГАН ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВДАГ

Зуны амралт эхэлж буйтай холбоотойгоор гадаад паспорт шинээр захиалах иргэдийн тоо эрс нэмэгддэг гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Зөвхөн өнөөдрийн байдлаар /2019.06.04/ гэхэд 1200 орчим иргэний гадаад паспортын захиалгыг авчээ. Энэ тоо зөвхөн нийслэл дэх иргэдийн тоо. Үүнээс гадна хилийн чанад, орон нутгаас гадаад паспорт захиалах хүсэлтүүд нэмэгдэнэ. Зуны улирлын ид ачааллын үеэр сард дунджаар 40-50 мянга орчим гадаад паспортын захиалга хүлээн авдаг талаар Иргэний улсын бүртгэлийн газраас мэдээлэл өглөө.

“Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны нэгдүгээр сарын хоёрны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Одоогоос таван жилийн өмнө сунгасан паспортууд 2022 онд дуусахаар байгаа. Бид сунгалтын үйлчилгээг зогсоож байгаа талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулж хэлсэн. Гадаад паспортыг шинээр захиалах хугацааны хувьд 16 хүртэлх насныхан таван жилээр түүнээс дээш насныхан 10 жилийн хүчинтэй. Харин захиалгын үнэ тарифт ямар нэгэн өөрчлөлт оролгүй, 32.500 төгрөг хэвээрээ байгаа” гэдгийг Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Жавхлант хэлсэн юм.

Тэрбээр “Өнгөрсөн 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд заасны дагуу яаралтай үйлчилгээ гэж байхгүй болсон. Бид шинэчлэн баталсан хуулийн хүрээнд дүрэм журмаа шинэчилж байгаа. Өмнө нь яаралтай үйлчилгээ гурав хоног үндсэн үнэ дээр 10 мянган төгрөг нэмж авдаг байсан бол одоо үндсэн үнээ төлөөд, хот суурин газар бол тав хоног, орон нутаг бол 15 хоног, хилийн чанадад 45 хоногийн хугацаанд гадаад паспортыг хэвлэн гаргаж байгаа” талаар ярилаа.

Дүнжингарав төвөөр үйлчлүүлж буй Баянгол дүүргийн иргэн Г.Сүрэнхүү “Гадаад паспортыг 10 жилээр сунгаж байгаа нь байнга хилээр орж, гардаг хүмүүст их хүндрэлтэй юм. Хэдийгээр паспортын хугацаа нь дуусах болоогүй ч дарсан тамгынх нь хугацаан нь дуусчихдаг. Ихдээ л гурав, дөрвөн жил болоод л паспорт нь дүүрч, дахин шинээр захиалах хэрэг гардаг. Харин энэ үйлчилгээ нь хааяа гадаад орон руу явдаг хүмүүст бол зүгээр” гэдгийг хэлсэн юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

жирийн иргэн 2019-06-05 202.9.42.24

Монголчууд бид ажлаа төлөвлөж сурах хэрэгтэй байнаа. 4 сард захиалахад ямар ч хүндрэл байхгүй байсан. Очер дугаар байхгүй, 5 минутын л ажил байсан. Жоохон ачаалал үүсэнгүүт нөгөө буруу гарууд нь эмх замбараагүй байдал үүсгэж оочер дугаарыг зарж, ашиг хайж эхлэх юм даа. Бид яагаад хүлээцтэй, ухамсартай соёлтой байж чаддаггүй, мөнхийн заргалдаж бие биенээ хэмлэж байдаг юм бэ.гомдмоор юм

Avatar

Иргэн 2019-06-05 202.9.42.24

Иргэд бид өөрсдөө л хариуцлагатай байх хэрэгтэй шдээ. Бүх зүйлийг төр лүүгээ чихэж байхаар ядаж л бичиг баримтныхаа дуусах хугацааг хараад эртхэн захиалчихаж байгаач. Огт очер дугааргүй л байдагшт. Цагийг нь тулгаад, өөрийн хариуцлагагүй байдлаа бусдын буруу болгож байх юмаа.

Avatar

Zochin 2019-06-05 182.160.34.25

Zavaarsan uilchilgee nerteii hund surtal, hostrigdson hev mayagaa oorchlooch ee. Humuusiin unet stagiig unelj suraagui tor zasgiin yalzral gej dugnej bn aaa

Avatar

987 2019-06-05 49.0.213.101

хохь нь, баяр хүргэе, та нарын энхрий хайртай нам засаг

Avatar

Зочин 2019-06-05 73.211.207.161

bainga l gatsaaj bdg sh de yuug n gaikhav

Avatar

Зочин 2019-06-05 99.241.52.203

iim archaagui tur zasagtai oron delhii deer uurb aihgui baihdaa. Achaalal nemegddegiin medseer baij l ter beldecee beldeh ni yaasan umbee. Ajildaa setgelgui huiten cevdeg hudlaa albarhuu turhtei uhernuudiig bugdiin buudah umsa. irgeddee uilchleh estoi humuus ta nar, daramtalh yamar ch erh baihgui. muusain huuruudee.

Avatar

Зочин 2019-06-05 202.179.27.96

Заавал их ачаалалтай үед туршаад байхдаа яахав дээ, өөрсдийн алдааг нуух гэсэн нохой санаа

Avatar

Зочин 2019-06-05 202.9.43.137

Хуук хуук гээл долоогоод байдаг ард тумэн хохь ншд ээ

Avatar

УЛС ОРНЫГ ХӨГЖҮҮЛСЭН БӨХ, БОДИ ГЭЖ ЕР СОНСОЖ БАЙСАНГҮЙ, 2019-06-05 175.38.211.239

БОЛДОГСОН БОЛ БҮГД ГАДААДАД ЦАГААЧЛАХ ХҮСЭЛТЭЙ! ЭНЭ БОЛ АРЧААГҮЙ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ ШҮҮ ТОПОР, ЖОНКУУ НАРАА! 3ХАН САЯ ИРГЭД ЭЭ АЙТАЙХАН АВААД ЯВЧИЖ ЧАДАХГҮЙ ОЛОН ДАРГА АЦНУУДЫГ ЯАХ ВЭ?!

Avatar

Дарга 2019-06-05 202.126.89.175

Та нар ойлго л .доо. паспортын хэлтэст ажилд авилга төлж орсон улсууд, одоо очёр дугаар үүсгэж л хэдэн юм олж авахгүй бол өөрөөр мөнгө олох арга байхгүй бна.. 50цаас шидвэл 7хоногт гаргана …

Avatar

Zochin 2019-06-05 203.217.138.1

Passportnii hugatsaagaa duusahaa medej baisan um bol erthen zahialaldaa, yag umiig ni tulgaad id gadagshaa yawdag sezonii ueer bugd zahialj achaalal uusgehee bolimoor um

Avatar

Зочин 2019-06-05 103.57.94.37

Uuchlaarai 1 jiliin umnu sunguulah gj bna. Uursdiinhuu ajliin hariytslagaa ard tumend b** toh. Ajliin aldaandaa dugnelt hiij ajillahiig husiye. Sanal ilgeesen tand bayarlalaa

Avatar

иргэн 2019-06-05 203.91.115.250

Баянгол дээр очиход хонож очер авсан үүрээр 4 цагт ирсэн хүмүүс л дугаар аваад бусдад нь хүрээгүй аргаа бараад Мишээл орсон бас адилхан, дүүрэг дээр бол бүр хицүү бна лээ
Ядаж байхад бүртгэлийн сайт дээрээ худлаа данс тавиад тэр данс руу нь мөнгөө хийгээд дүүрэг дээр нь очсон чинь шал өөр данс. Арайхийж авсан дугаараа хүчинүй болгохгүйн тулд аргагүйн эрхэнд дахиж мөнгөө давхар тушаасан.
УЛСЫН БҮРТГЭЛИЙНХЭЭН АЖЛАА ХИЙНЭ ҮҮ. ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭХЭЭР Л ДАМПУУ, ХҮНД СУРТАЛТАЙ , ЗОХИОН БАЙГУУЛАЛТГҮЙ

Avatar

Зочин 2019-06-05 43.242.243.140

5сарын 22 с хойш өгсөн паспортууд гарахгүй байгаа 100 айл явж асуу гээд л тоохчгүй загнаад суугаад байгаа сүхбаатар дүүрэг дээр. Бөөн ажил явдал болж өгдөг хэлсэн заасан хугцаандаа гаргаж өгөхгүй байж ажил хийсэн дүр үзүүлж суудагаа болимоор… Ямар учиртайг нь мэдмээр байвал 100 н айл дахь төв дээр очиж асуу гээд л сууж байгаам даа. Хариуцалга гэж хаа хаанаа алга энэ улсад

Avatar

Davaa 2019-06-05 183.81.171.2

Beldets duussan ireh 7 honogt germanaas irj hevleh genee hudal yarihaa boli

Avatar

123 2019-06-05 124.158.107.17

Duureg bolgon deer 1 tsegiin uilchilgee bgashde. Tend hariyalal hargalzahgui zahialga avch bsan. Udaan huleelgeegui, zaasan udruu passportoo avsan. Zaaval end oocherloj dugaarlah yamar hereg bnaa

Avatar

Зочин 2019-06-05 103.9.89.18

Дандаа хүнд суртал гаргана. Үр дүнд нь авилагал авна.

Avatar

123 2019-06-05 124.158.107.17

Duureg bolgon deer 1 tsegiin uichilgee achaalal bagatai bgaashde. Udaan huleegeegui, garna gesen udruu l garch bnale. Zaaval tend oocherloj yadag bnaa

Avatar

Иргэд 2019-06-05 103.9.89.18

Очергүй газар байхгүй болсон

Avatar

Бол 2019-06-05 64.119.19.128

Иргэдийг чирэгдүүлж, зохиомол хомсдол үүсгэж ашиг хонжоо хардаг нь МАН-н уламжлалт арга шүү дээ. Гайхах хэрэггүй. Гарыг нь цайлгаад пасспортоо ав.

Avatar

Иргэн 2019-06-05 202.9.43.123

Энэ төрийн үйлчилгээг яаж сайжруулах вэ? Энд ажиллаж байгаа хүмүүсийн ухамсарыг дээшлүүэхгүйгээр ажил сайжрахгүй л байхаадаа,,,

Avatar

Зочин 2019-06-05 202.126.89.9

10,10 -р нь оруулна гээд хаалга хаагаад бөөн асуудал үүсэж байна. Гадаа байхад нь нэг эгнээнд оруулаад л болно ш дээ. Тэр цагдаа нь санаатайгаар эмх замбараагүй байдал үүсгэж байна лээ. 9-10 хүний дараа ороход 35 гэсэн дугаар өгсөн. Тэгэхээр тэд урдах дугааруудыг өөрсдөө авдаг гэсэн үг…

Avatar

Зочин 2019-06-05 202.126.89.9

Дүнжингарав урт дараалал байна. Зохицуулах үүрэг бүхий тэнд ажилладаг цагдаа нь 9 цагт хаалга нээгээд эмх замбараагүй байдлыг зохицуулахгүй 10

Avatar

Termergen 2019-06-05 202.21.99.28

Ene chin turiin baiguulaaguudiin hahuul avah, guilgah, tanil talaar uilchleh zohion baiguulalttai arga hemjee yum a.

Avatar

Зочин 2019-06-05 203.217.138.1

Odoo id ayalah, gadagshaa yawah sezonii ue bolohoor tiim

Avatar

passport 2019-06-05 202.170.80.25

Manai mongolchuud yumiig erthen hiij bhgui danda tulgaj hiidgees ene ocher daraalal uussen yum bishu zun bolhoor l gadaad passport zahialay gedeg. yagad havar esul ovol zahialj bolohgui gej? teglee ch ene dunjingarav ntr neg tsegin uilchilgenes busdaar buh duurguud dr zahialga avch bga shte nmg 5 sard orohod ymr ch ochergui shuud orj bsan mngo tushaagad tseej zurgaa avaad ochtsn bhad 5 minutiin l ajil bnale tged erthen yma hiihgui bj ingej bn tegj bn geed busdad ch oorsdodoo ch hundrel uchruulad

Avatar

Зочин 2019-06-05 202.131.225.150

1 сард паспорт захиалахад ямар ч хүнгүй л байсан. Цагийг нь тулгасны гай

Avatar

Иргэд 2019-06-05 103.9.89.18

Очёргүй газар байхгүй байна. Энлээд жүжиг тавьж байгаад одоо хахууль авдаг аргандаа буцаад орлоо

Avatar

Zochin 2019-06-05 203.217.138.1

Passportnii hugatsaagaa duusahaa medej baisan um bol erthen zahialaldaa, yag umiig ni tulgaad id gadagshaa yawdag sezonii ueer bugd zahialj achaalal uusgehee bolimoor um

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж