Цагдааг хөнөөсөн хэрэгтнүүдэд 13-20 жилийн ял оноожээ | News.MN

Цагдааг хөнөөсөн хэрэгтнүүдэд 13-20 жилийн ял оноожээ

Цагдааг хөнөөсөн хэрэгтнүүдэд 13-20 жилийн ял оноожээ

Цагдааг хөнөөсөн хэрэгтнүүдэд 13-20 жилийн ял оноожээ

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох шүүх хурал өчигдөр /2019.06.04/  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд болжээ. Тэднийг  бүлэглэн хүний аминд хүрсэн  гэмт буруутайд тооцон  шүүгдэгч Т.Лундаад 13 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Энхбаярт 20 жилийн  хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг эргэн сануулбал,  2018 оны аравдугаар сарын 15-ны 11.30 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, “Япон цогцолбор”-ын орчимд хоёр этгээд цагдаагийн алба хаагч Б-ийн тавьсан шаардлагыг үл биелүүлж машинаараа дайрч зугтсан байдаг. Зугтаахын өмнө автомашинаараа цагдаагийн албан хаагчийг дайрч, чиржээ. Гэмт этгээдүүдийн дээрх үйлдлээс болж, цагдаагийн албан хаагч Б нь хүнд гэмтэл авч улмаар аравдугаар сарын 16-ны өдөр тархины хүнд гэмтэл, суурь ясны бэртлийн улмаас хагалгаанд орсон.  Гэсэн ч биеийн байдал нь  дээрдэлгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Талийгаач цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан бөгөөд тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан ч ийнхүү халдлагад өртөж амиа алдсан юм. Уг хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь залилангийн хэргээр шалгагдаж байсан ял шийтгэл эдэлж байжээ. 

Э.БУРАМ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tumur 2019-06-05 203.91.115.43

yal ni bagadsan bn nasaar hi xorivol taarna xun xoguudiig

Avatar

Зочин 2019-06-05 202.9.43.235

шүүх зөв шийдвэр гаргасан байна. Танхай этгээдүүдийг хатуу шийтгэдэг байх ёс тогтоо

Avatar

Зочин 2019-06-05 202.9.43.235

шүүх зөв шийдвэр гаргасан байна. Танхай этгээдүүдийг хатуу шийтгэдэг байх ёс тогтоо

Avatar

Зочин 2019-06-05 202.9.43.235

шүүх зөв шийдвэр гаргасан байна. Танхай этгээдүүдийг хатуу шийтгэдэг байх ёс тогтоо

Avatar

Зочин 2019-06-05 202.9.43.235

шүүх зөв шийдвэр гаргасан байна. Танхай этгээдүүдийг хатуу шийтгэдэг байх ёс тогтоо

Avatar

Зочин 2019-06-05 202.126.89.35

Энэ залуучууд юунаас болж цагдаатай муудалцсан бэ гэдэг сонин л бна.

Avatar

Зочин 2019-06-05 124.158.111.6

Уул нь цаазаар авхаар юм. Цагаан захтангууд нь өөрсдөө зориулж хууль гаргаад хуулийг гууль болгосон болохоор шүүх үүнээс өөр ял хэрэглэх боломжгүй юм даа..

Avatar

зочин 2019-06-05 66.181.190.76

Тарган цатгалан залуучууд байна даа. \nХаргис гэж жигтэйхэн…ялаа үүрэх л болж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж