Цагдааг хөнөөсөн хэрэгтнүүдэд 13-20 жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Цагдааг хөнөөсөн хэрэгтнүүдэд 13-20 жилийн ял оноожээ

Цагдааг хөнөөсөн хэрэгтнүүдэд 13-20 жилийн ял оноожээ

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох шүүх хурал өчигдөр /2019.06.04/  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд болжээ. Тэднийг  бүлэглэн хүний аминд хүрсэн  гэмт буруутайд тооцон  шүүгдэгч Т.Лундаад 13 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Энхбаярт 20 жилийн  хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг эргэн сануулбал,  2018 оны аравдугаар сарын 15-ны 11.30 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, “Япон цогцолбор”-ын орчимд хоёр этгээд цагдаагийн алба хаагч Б-ийн тавьсан шаардлагыг үл биелүүлж машинаараа дайрч зугтсан байдаг. Зугтаахын өмнө автомашинаараа цагдаагийн албан хаагчийг дайрч, чиржээ. Гэмт этгээдүүдийн дээрх үйлдлээс болж, цагдаагийн албан хаагч Б нь хүнд гэмтэл авч улмаар аравдугаар сарын 16-ны өдөр тархины хүнд гэмтэл, суурь ясны бэртлийн улмаас хагалгаанд орсон.  Гэсэн ч биеийн байдал нь  дээрдэлгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Талийгаач цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан бөгөөд тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан ч ийнхүү халдлагад өртөж амиа алдсан юм.  Уг хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь залилангийн хэргээр шалгагдаж байсан ял шийтгэл эдэлж байжээ. 

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж