Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ болно

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ болно

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ болно

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ тоглолтууд  зургадугаар сарын 8-наас эхлэх ба нээлтийн тоглолтыг Франц болон Солонгосын багууд хийх болжээ. Энэ тэмцээнтэй холбоотой дараах баримтуудыг толилуулж байна.

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг FIFA Буюу Олон улсын хөл бөмбөгийн холбооноос 4 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг. Энэ удаагийн эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-ийг зургадугаар сарын 7- ноос  долдугаар сарын 7-ны хооронд Франц улсад зохион байгуулна  2015 оны тэмцээний финалд АНУ улсын шигшээ баг Япон улсын шигшээ багыг 5:2-аар буулган авч аваргын цомыг гардан авчээ. Тухайн жилийн шилдэг тоглогч буюу Алтан бөмбөгийн шагналыг АНУ-ын тамирчин Карли Лоед хүртсэн бол  хамгийн олон гоол оруулсан тоглогчийг шагнадаг Алтан гутал шагналын эзнээр Герман улсын тамирчин Сэлиа Сасич тодорчээ. Мөн 21 нас болон түүнээс доош насныханд олгодог Залуу тоглогчийн шагналыг Канад улсын Кадейша Буканен, Алтан бээлийн шагналыг АНУ-ын шигшээ багын хаалгач Хоп Соло нар тус тус хүртжээ.

Эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээнд АНУ хамгийн олон  буюу 1991, 1999, 2015 онуудад нийт гурван удаа түрүүлж байжээ.

Энэ удаагийн эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-нд нийт 24 баг оролцох ба 23 багыг урьдчилсан шалгаруулалтаар сонгож харин 24-дөх багаар зохион байгуулагч орон нэрлэгджээ. Өмнөх 2015 оны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг дэлхий даяар нийт 750 сая хүн үзжээ. Мөн 2015 оны дэлхийн аваргыг АНУ-д 26,7 сая хүн үзэж АНУ-ын телевизийн түүхэнд хамгийн олон хүн үзсэн хөлбөмбөгийн хөтөлбөр болж байжээ.

 

Б.ЦОГТСАЙХАН

Эх Сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж