Хятадын түүхэнд хараар бичигдэн үлдсэн Тянь Ань Минь талбайн аймшигт “хядлагыг” эргэн дурсах, хохирогчдын дурсгалыг хүндэтгэх жагсаал Хонконгод болж, 100,000 гаруй хүн оролцлоо. Энэ үйл явдлаас хойш 30 жил өнгөрсөн байна. Тус улсад 1989 оны хар өдрийг дурсах, ярих нь хориотой боловч Хонконгод олон мянган хүн тайван жагсаал хийлээ.
Эмгэнэлт энэхүү хэргийн талаар Хятад улсын зүгээс ямар ч мэдэгдэл хийгээгүй байна. "Викториа" паркт болсон жагсаалд нийт 180,000 гаруй хүн оролцсон талаар зохион байгуулагчид мэдэгджээ. Цагдаагийн байгууллагаас 40 мянга гаруй хүн оролцсон гэсэн байна. Бээжин хотын Тянь Ань Миний талбайд аюулгүй байдлын зуу зуун ажилтан энэ өдөр хяналт тавин ажиллажээ. Хятадын бусад мужуудад жагсаал зохион байгуулах, оролцохыг хориглосон боловч талбайн ойр орчмоор нэг сая гаруй хүн цугларсан гэх албан бус мэдээлэл байна.
1989 онд юу болсон бэ?
Коммунист Хятадын түүхэнд улс төрийн хамгийн томд тооцогдох эсэргүүцлийн жагсаалыг ардчиллыг дэмжигчид эхлүүлж, Тянь Ань Минь талбайд зургаан долоо хоногийн туршид суулт хийж байжээ.
Харин зургадугаар сарын 3-ны шөнөөр буун дуу гарч,танк болон зэвсгийн хүчээр мянга мянган энгийн иргэдийг хоморголон устгасан юм. Гэвч энэ үйл явдлын дараа эрх баригчид хүний амь эрсдээгүй, гэмтэж бэртээгүй гэж мэдэгдэл хийж байв. Хятадын зэвсэгт хүчний яамны сайд Вэй Фэнг энэхүү үйл явдлыг улс төрийн бослого байсан хэмээн тодорхойлсны сацуу Засгийн газрын зүгээс бослогыг дарж, тогтвортой байдал хөгжил дэвшлийг сонгосон нь зөв бодлого байсан гэж цухас дурджээ.
Б.ЦОГТСАЙХАН
Эх Сурвалж: BBC
Холбоотой мэдээ