Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт энэ сарын 3-ны өдөр хөдөөний замд явж байсан автомашины хойд талын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алджээ. Хэрэг гарах үед хүүхэд арын суудалд ганцаараа явж байсан бөгөөд асран хамгаалагч нарын хайхрамжгүйгээс үүдэн ийнхүү цонхоор унасан байна. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Тиймээс хүүхдээ тээврийн хэрэгслээр тээвэрлэж явахдаа хамгаалах суудал, хамгаалах бүсийг нь тогтмол зүүлгэж аюулгүй байдлыг нь хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ