Сүүлийн үед Хятад, Америкийн худалдааны маргаан нь дэлхий нийтийн анхаарлыг өргөн хүрээнд татаж байна. Саяхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас “Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн тухай Хятадын талын байр суурь” гэх цагаан ном нийтэллээ. Уг номоор Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн нөхцөл байдал, Хятадын талын байр суурийг бүх талаар танилцуулсан. Үүгээр миний бие Монголын найз нөхдөд энэхүү цагаан номын агуулгаас танилцуулахыг зорилоо.
Хятад, Америк хоёр улс бол дэлхийн хоёр том эдийн засаг, үүгээрээ хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа хоёр улсад чухал ач холбогдолтой төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд ч мөн чухал үүрэг нөлөөтэй. Хятад, Америкийн хоёр талт худалдаа, эдийн засгийн харилцаа олон жилийн турш тасралтгүй хөгжиж, хамтын ажиллагааны цар хүрээ ч тасралтгүй өргөжин тэлж, хамтын ажиллагааны түвшин тасралтгүй ахисаар өндөр түвшинд харилцан нөхөлцдөг, ашиг сонирхол харилцан уялддаг харилцааг тогтоож хоёр улсын ард түмэнд үр өгөөжөө өгч, цаашлаад дэлхийн эдийн засагт ч томоохон хувь нэмрээ оруулсаар ирсэн. Гэвч харамсалтай нь Америкийн шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг аргаар заналхийлж, Хятад улс зэрэг худалдааны гол түншүүдийн хооронд ахин дахин худалдааны маргааныг дэгдээх болов. Америкийн талын өдөөн хатгалгад Хятадын тал хэзээд яриа хэлцэл, зөвшилцлөөр маргааныг зохицуулах үндсэн байр суурь баримталж, Америкийн талтай 11 удаагийн худалдаа, эдийн засгийн зөвшилцлийн хурал хийж Хятадын талын чин сэтгэлээсээ эв эеийг зорьсон хичээл зүтгэлийг бүрэн гүйцэд харуулж чадсан бөгөөд зөвшилцөл нь нааштай ахиц гарсан байдаг. Гэвч Хятадын талын хэлэлцүүлгийг шат ахиулах хичээл зүтгэлд Америкийн тал гар бариад бугуй барих гэж бас хэлснээ мэлзэж, дээрэнгүй үзэл гаргаж, өндөр татварын “том бороохой” -гоор эдийн засаг худалдааны түншээ сүрдүүлж, үндэсний аюулгүй байдлаар “байхгүйг байлгах” шалтаг нэрийдлээр Хуавэй зэрэг Хятадын олон компаниудад хориг тавьж Хятадын талын бүрэн эрхэд хохиролтой хэлэлцээр байгуулуулахаар дэмий санаархан талуудын харилцан итгэлцлийг ноцтой эвдэж худалдааны дайныг дахин дэгдээлээ.
Америк худалдааны дайныг өдөөж буй нь Америкт өөрт ч мөн бусдад ч сөрөг нөлөөтэй төдийгүй Хятад, Америк хоёр улсын эрх ашигт цаашлаад дэлхийн эдийн засагт хохирол учруулах аюултай. Татвараа нэмэгдүүлэх нь Америкийг “дахин агуу” болгож чадаагүй, харин ч ноцтой хохиролд учрууллаа. Судалгаагаар худалдааны маргаанаас улбаалан 2019 онд Америкийн ДНБ нь 64-91 тэрбум ам.доллараар буурч, дэлхийн эдийн засгийн өсөлт ахин буурч 2.9%-д хүрэх урьдчилсан тооцоолол бий. Түүнчлэн дэлхийн үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн гинж хэлхээнд хохирол учруулж, аж ахуйн нэгжийн өөрийн өртгийн зардлыг нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр Хятадтай хамтран ажилладаг Америкийн болон бусад орнуудын улс дамнасан аж ахуйн нэгжүүд хохирол амсах төдийгүй дэлхийн худалдан авагчдын эрх ашигт хохирол учруулах болно.
Энэ худалдааны дайны хариуцлага бүхэлдээ Америкийн талд байна. Хятадын тал дайтахыг хүсэхгүй байна, дайн хийхийг ч хүсэхгүй байна. Гэвч дайн хийхээс айхгүй, шаардлага гарвал хийх болно. Хятад, Америкийн худалдаан, эдийн засгийн зөвшилцлийн үеэр Хятадын тал хэзээд эрх тэгш, харилцан ашигтай, харилцан итгэлцэх байр суурийг баримталсаар ирсэн. Бидний өнөөдрийг хүртэлх хэлэлцээрт гаргаж ирсэн идэвх зүтгэл хэзээ ч өөрчлөгдөөгүй. Өөрсдийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах тууштай хандлага бүр ч өөрчлөгдөхгүй. Бүрэн эрх, нэр төртэй холбоотой чухал зарчмын асуудалд Хятадын тал огт буулт хийхгүй. Хятадын сорилтыг давах алхам хэзээ ч зогсохгүй. Хятадын том үүд хэзээд хаагдахгүй, зөвхөн улам бүр томоор нээгдэх болно. Ши Жиньпин дарга “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны хоёрдугаар дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр тавьсан илтгэлдээ илүү нээлттэй байх таван том арга хэмжээг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Энэ бол Хятадын ирээдүйн хөгжил дэлхий дахинд илүү их хөгжлийн боломжийг бий болгохоос биш, сорилт, тэмцэл, заналхийллийг авчрахгүйг илтгэж байна. Харин зарим нэг улс орнууд өөрсдийн давуу чадавхаа ашиглаж, татвараа нэмэх аргаар заналхийлж, “худалдааны дайн гал”-ыг зоргоороо өдөөн хатгаж байна. Тэд л дэлхийн эдийн засгийн хөгжилд хохирол учруулах “асуудал таригч” мөн. Хятадын тал худалдааны олон түншүүдтэйгээ бэрхшээлийг хамтдаа давж, эрсдэлийг боломж болгож, шинэ орон зайг нээж Хятад болон дэлхийд илүү хөгжин цэцэглэлтийг авч ирэхийн төлөө хамтдаа хичээхэд бэлэн байна.
Америкийн талын үндэслэлгүй үйлдэлд Хятадын тал бүх талын бэлтгэлээ бүрэн хангасан төдийгүй, хэрэгжүүлэх хариу арга хэмжээ хэдийнэ зарласан. Гэхдээ хамтын ажиллагаа бол Хятад, Америкийн хоёр талын цорын ганц зөв сонголт бөгөөд харилцан ашигтай байж л илүү сайхан хөгжилд хүрнэ гэдэгт Хятадын тал итгэсэн хэвээр байгаа. Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн зөвшилцлийн ерөнхий чиглэлийг харвал, Хятадын тал хойш бус урагш харж байна. Талууд худалдаа, эдийн засгийн салбарын зөрчилдөөн, маргааныг яриа хэлцэл, зөвшилцлийн замаар л шийдвэрлэх хэрэгтэй. Талууд харилцан ашигтай хамтдаа хожих хэлэлцээрт хүрэх нь хоёр улсын эрх ашигт нийцэх төдийгүй дэлхийн бусад улс орнуудын хүлээлтэд нийцэж байна. Америкийг Хятадтай нэгэн зүгт урагшилж, харилцан хүндэтгэлтэй, эрх тэгш харилцан ашигтай үзлээр зөрчилдөөнийг шийдвэрлэж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр улс болон бусад улс орнуудын ард түмэнд ашиг тусыг хүргэхээр хамтдаа хичээгээсэй хэмээн хүсэж байна.
Хятад, Монгол хоёр улс бол газар нутгаараа холбогдсон нөхөрсөг хөршүүд бөгөөд хоёулаа хөгжиж буй орнууд. Хятад улс бол Монгол Улсын худалдааны хамгийн чухал түнш мөн экспортын зах зээл юм. Хоёр улсын нийгэм, эдийн засгийн хөгжил нягт холбоотой, өндөр түвшинд харилцан нөхөлцдөг. Хятад, Монгол хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа хоёр улсад ямагт бодит ашиг шимийг өгч ирсэн. Хоёр улсын ард түмэн бол чөлөөт худалдааны болон олон талт худалдааны ашиг хүлээн авагчид билээ. Хятадын тал худалдааны олон талт үзэл болон чөлөөт худалдааны системийг тууштай хамгаалахын зэрэгцээ Америкийн нэг талт үзэл болон худалдааны дээрэнгүй байдлыг эсэргүүцнэ. Энэ нь Монгол Улс зэрэг бусад олон олон хөгжиж буй орнуудын дуу хоолой, эрх ашгийн төлөөх шударга үйлдэлд нийцэж байгаа болно. Монголын найз нөхдийг энэхүү цагаан номтой хичээнгүйлэн танилцсанаар Хятад, Америкийн худалдааны маргааны бодит үнэн, уг чанарын талаар илүү бүрэн хэмжээний, бодит, тодорхой ойлголттой болно гэдэгт итгэлтэй байна. Монголын талыг илүү эрх тэгш, зүйд нийцсэн олон талт үзлийн чөлөөт худалдааг байгуулж түүнийгээ бэхжүүлэн, бидний хамтын эрх ашгийг илүү сайн хамгаалахын төлөө Хятадын талтай хамтдаа хичээл зүтгэл гаргаасай хэмээн хүсэж буйгаа үүгээр илэрхийлж байна.
Холбоотой мэдээ