Я.Содбаатар гишүүн Өвөрхангайн СӨБ-ын багш нарыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Я.Содбаатар гишүүн Өвөрхангайн СӨБ-ын багш нарыг хүлээн авч уулзлаа

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатарын урилгаар Өвөрхангай аймгийн сумдын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 40 гаруй багш нар Улаанбаатар хотноо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр сургалтад хамрагдлаа. Энэ үеэр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай уулзаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал бодлоо солилцсон юм. Нэн тэргүүнд цэцэрлэгүүдийн зөөлөн эдлэл болон тоглоомын шинэчлэх шаардлагатай байгааг дуулгалаа. Мөн Хархорин, Есөнзүйл болон Баян-Өндөр сумын хүн ам сүүлийн жилүүдэд өсч байгаа учир шинээр цэцэрлэг барих шаардлагатай байгаа бол Арвайхээр суманд ашиглалтад орсон шинэ цэцэрлэгийн гадна тохижилтын ажлыг гүйцэтгэх шаардлагатай байгаа аж. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүний хувьд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын чиглэлээр тусгайлан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг уламжлахыг хүссэн юм. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг эсэргүүцэж байгаа талаар байр сууриа илэрхийллээ.

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж