Хониндоо яваад алга болсон охиныг хайхаар дрон нисгэжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Хониндоо яваад алга болсон охиныг хайхаар дрон нисгэжээ

Хониндоо яваад алга болсон охиныг хайхаар дрон нисгэжээ

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товогийн-Ар”  гэх газарт  13 настай охин  сураггүй алга болоод нэг жил болж байна. Тодруулбал,  охин 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр 11.00 цагийн орчимд хонио хариулахаар  яваад алга болсон байдаг.  Охин ээжтэйгээ хоёулаа амьдардаг байжээ. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, нутгийн иргэд охиныг хайсан боловч үр дүнд хүрээгүй учир наймдугаар сарын 13-ны өдөр эрлийн ажиллагааг зогсоосон юм. 

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд нийт гурван удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч охины сургийг гаргаж чадаагүй.  Тэгвэл Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хүсэлтээр өчигдөр /2019.06.04/  Онцгой байдал, болон цагдаагийн хамтарсан  12 алба хаагчид “Товогийн-Ар” гэдэг газарт  дрон нисгэн эрэн хайх ажиллагааг явуулсан ч харанхуй болсон учраас мөн өдрийн 21.40 цагт эрлийн ажиллагааг зогсоож өнөөдөр /2019.06.05/ 08.00 цагт дахин эхлүүлжээ. Охин алга болохынхоо өмнөх хоёр өдөр малдаа яваад ирэхдээ чихэр печень авч авчирсан аж. Хоёр өдрийн турш хонинд яваад ирэхдээ “Олсон юм” хэмээн гар утас, амттан авчирсан талаар эх сурвалж мэдээлсэн байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж