Хөлбөмбөгийн солилцоо наймааны эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн солилцоо наймааны эргэн тойронд

Хөлбөмбөгийн солилцоо наймааны эргэн тойронд

Аваргуудын лигийн 6 дахь цомоо хүртээд буй Ливерпүүл клуб энэ зун хэд хэдэн тоглогчийг явуулна. Энэ зун гэрээ нь дуусаж буй жигүүрийн хамгаалагч А.Морено болон довтлогч Д.Старриж нар эхний ээлжинд багаа орхихоор болсон байна.

Испаний Реал Мадрид клуб Германы Айнтрахт Франкфурт клубын 21 настай Серби довтлогч Л.Йовичтой 6 жилийн гэрээ байгууллаа. Залуу довтлогч Л.Йович Португалын Бенфика клубт данстай ч сүүлийн 2 улирал Германы багт зээлээр тоглож байгаа ажээ.

Өнгөрсөн 3 сараас хойш дасгалжуулагчийн асуудалтай байсан Испаний Севилья клуб экс Испаний шигшээ багийн дасгалжуулагч Х.Лопетегиг томилжээ. Севилья клуб өнгөрсөн 3 сард дасгалжуулагч П.Мачиныг ажлаас нь чөлөөлж улирал дуустал Ж.Капарросыг түр дасгалжуулагчаар ажиллуулж байсан юм.

Английн Ливерпүүл хотын Эвертон клубын ахлагч Ф.Ягелка 12 жил хүчин зүтгэсэн багаа орхихоор болжээ. Тэрээр 2007 онд Шеффилд Юнайтед клубээс Эвертон клубт ирж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд клубын төлөө 385 тоглолтонд оролцсон.

Челси клубын хамгаалагч М.Алонсо Испаний Атлетико Мадрид клубт тоглох хүсэлтэй байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж