Хагас шигшээд Р.Надал, Р.Федерер нар тоглоно | News.MN

Хагас шигшээд Р.Надал, Р.Федерер нар тоглоно

Хагас шигшээд Р.Надал, Р.Федерер нар тоглоно

Хагас шигшээд Р.Надал, Р.Федерер нар тоглоно

Мэргэжлийн талбайн теннисний Францын их дуулга тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн 1/4 тоглолт явагдаж байна. Тэмцээний дунд шөвөгт Р.Федерер нутгийн теннисчин С.Вавринкаг, Р.Надал Японы К.Нишикориг хожиж хагас шигшээд шалгарлаа. Их дуулга тэмцээний 20 удаагийн аварга “Швейцарь цаг” Р.Федерер нутгийн теннисчин С.Вавринкатай нэлээд хүнд тоглолт хийж 4 сетэд буулгаж авсан ба хоёр теннисчдийн тоглолтонд 2 удаа тай-брейк гарсан юм. Харин “шороон кортны хаан” Р.Надалын хувьд Японы К.Нишикориг 6-1, 6-1, 6-3 харьцаагаар төвөггүйхэн буулгаж авсан.

Ингээд дунд шөвөгт ялалт байгуулсан хоёр теннисчин хагас шигшээд таарч байна. Мэргэжлийн талбайн теннисний сүүлийн 10 гаруй жилийн өнгийг тодорхойлж буй 2 шилдэг теннисчин өмнө нь 38 удаа таарч тоглоход Испани залуу Р.Надал 23-15 харьцаагаар илүүрхдэг. Шороон гадаргуутай талбай бол Р.Надалын сайн тоглодог корт. Шороон гадаргуутай талбайд хоёр теннисчин 15 удаа тоглоход Р.Надал 13 удаа ялалт байгуулсан байдаг. Гэхдээ сүүлийн 6 удаагийн тоглолтод Р.Федерер ялалт байгуулсан. Ийм хоёр тамирчны тоглолт маш сонирхолтой болно.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж