Японы эдийн засгийн өсөлтийн хурд 2015 оны нэгдүгээр улиралд 3,9 хувь хүртэл хурдаа нэмснийг энэ даваа гаригт гарсан судалгааны дүн харууллаа.
Японы эдийн засгийн өсөлтийн хөдөлгөөн сүүлийн хоёр жилд байгаагүйгээр өсчээ.
Урьдчилсан тооцоогоор 2,4 хувь гэж тооцсон эдийн засгийн өсөлтийг ойролцоогоор 2,8 хувьд хүрнэгэж эдийн засагчид хэлж байжээ.
Өнгөрсөн оны сүүлийн улиралтай харьцуулахад ДНБ нь оны эхний улиралд нэг хувиар өссөн байна.
Хэрэглээний зарлага I улиралд 1,5 хувиар нэмэгдсэн бөгөөд үнэлгээ хийгдээгүй байна. Гэхдээ дөрөвдүгээр сард хэрэглээний зардал 1,3 хувиар буусан мэдээ гарсан юм.
Дотоодын эрэлт нэмэгдснээр эдин засгийн өсөлтийг нь тайлбарлаж байна. Гэхдээ 2012 оноос үргэлжилж байгаа иенийн ханшийн уналт зохих нөлөөгөө үзүүлсэн байна. Экспортын өсөлт 9,9 хувьд хүрчээ.
Эхний улиралд эдийн засаг өссөний буянаар (3,9%-ийн талаас илүү нь) агуулах дахь барааны нөөц нэмэгдсэн байв. Бараа худалдагдахгүй хураагдах нь ойрын ирээдүйд нь сөрөг нөлөөтэйг мэргэжилтнүүд тэмдэглэв.
Хоёрдугаар улиралд Японы эдийн засаг бага зэрэг удааширч 1,7%, гуравдугаар улиралд 2% хүртэл саарна гэж тус орны Эдийн засгийн судалгааны төвийн асуулгад хамрагдсан шинжээчид дүгнэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР