“Намайг доромжилсон” & “Хариуцлага нэхсэн” | News.MN

“Намайг доромжилсон” & “Хариуцлага нэхсэн”

“Намайг доромжилсон” & “Хариуцлага нэхсэн”

Монголын ерөнхий боловсролын гурван сургуульд сүрьеэгийн дэгдэлт илэрч, эцэг эхчүүдийг айдаст автуулаад байгаа. Тиймээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг ажлаа муу хийсэн гэж Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа огцруулах шаардлага тавиад байгаа билээ. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гүтгэж, доромжилсон гэх тайлбарыг өгөөд Ж.Амарсанааг шалгуулна гэдгээ мэдэгдсэн. Тэдний байр суурийг VS булангаараа хүргэе.

Д.Сарангэрэл
Эрүүл мэндийн сайд

Ж.Амарсанаа таны сүрьеэ өвчний талаар ярьж буйг огтхон ч буруутгахгүй байгаа бөгөөд харин энэ өвчинтэй тэмцэж, эрт илрүүлж оношлох, голомтыг нь устгах, өвдсөнийг эмчлэх хүнд хүчир хөдөлмөрийг багахан цалинтай хийж байгаа эмч ажилтнуудын зүтгэлийг үгүйсгэж цээжээ дэлдэн хашгирч буйг эрс эсэргүүцэж байна. Таныг эрүүл мэндийн салбараар тоглож, өвчнөөр улс төр хийхээ зогсоохыг шаардаж байна.

Та дэд сайд байхдаа ХӨСҮТөвийн ажилтнуудтай хийсэн уулзалт дээр  “Та нар сүрьеэ л яриад байх юм. Элэгний С вирус цаана чинь их байна”  гээд асуудал шийдэлгүй хаяад явсан тухай протоколд үлдсэн байна. Сүрьеэгийн асуудлаар дэд сайд байхдаа хуруугаа ч хөдөлгөөгүйд салбарын нөхөд маань тун гомдолтой байдгийг Танд дуулгая. Таны улс төрийн үйл ажиллагааны цаана хувийн ашиг сонирхол тань нуугдаж байдгийг баримтаар хэлье. Таны хувийн “ Хаппи веритас” лаборатори Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хувь нэмрээ оруулж байгаа билээ. Ингэхдээ та элэгний вирусын шинжилгээ сөрөг гарсан 1882 хүн, эмчилгээнд огт ороогүй 4442 нийт 6324 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх хуурамч баримтаар 758 сая төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байх магадлалтай байна. Хуулийн хяналтын байгууллага таны энэ үйлдлийг иргэдийн эрүүл мэндийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэйг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт мэдэгдсэн байна. Энэ мэт олон асуудлыг хууль хяналтын байгууллага тогтоосны дараа олон нийтэд мэдээлэх болно.

Ж.Амарсанаа
Анагаах ухааны доктор

Мэдэгдлийг нь уншсан. Миний хувьд Д.Сарангэрэл сайдыг дайрч доромжилсон юм огт байхгүй. Би эмэгтэй хүнийг элдвээр хэлж, харааж зүхээгүй.  Хариуцлага л нэхсэн.  Эрүүл мэндийн салбарын хөгжлийг хэд хэдэн үзүүлэлтээр дүгнэдэг юм л даа. Иргэдийн дундах өвчлөл ямар байна. Нас баралтын төвшин хэр байна.  Эрүүл мэндийн салбарт төрөөс баримтлах бодлого үр дүнгээ өгч чадаж байна уу, Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэр хэрэгжиж байна гэх зэргээр сайдын ажил дүгнэгддэг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дүгнэсэн дүгнэлт дээр эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх ёстой 22 арга хэмжээний 17-д нь Д.Сарангэрэл сайд “муу” дүн авсан байна лээ.  Энэ бол Д.Сарангэрэл сайдын огцрох нэгдэх шалтгаан. Хоёрт, сүрьеэгийн халдвар гамшгийн хэмжээнд хүрлээ. Гэтэл сайдаас ажлын  хариуцлага нэхэхээр дайрч доромжилсон асуудал болдог юм байна л даа.

Уг нь ажлыг нь хийж чадна, эрүүл мэндийн салбарыг авч явж чадна, чадахгүй бол хариуцлагаа хүлээнэ гэж сайд болсон байлгүй.  Улс төрд явж байгаа хүний хувьд сайн, муу үг  сонсож л таарна. Эмзэг, турьхан хүмүүсээс илүү энэ салбарыг мэддэг, зангиддаг, бодлого боловсрууллаг  хүн хэрэгтэй байна. Гуравт Эрүүл мэндийн яам авилгал хээл хахуульд идэгдэж, олон хүн баривчлагдлаа. Тэр дотор сайдын дотны хүн, туслахаар ажиллаж байсан хүн нь хүртэл хууль, цагдаагаар шалгагдаж байгаа. Сүрьеэ дэгдэлт өнөөдөр үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ. Нийгмийн халдвартай, ноцтой өвчин. Гурван сургуульд зэрэг дэгдэлт гарна гэдэг сүрьеэгийн тархалт газар авсны илрэл. Сайд ажлаа хийхгүй, эсвэл мэдэхгүй, тэнцэхгүй байна гэсэн үг.  Бодлого нь болохгүй, удирдаж байгаа хүний онолын мэдлэг чадвар дутагдаж байгаа нь илт харагдаж байна.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-05 82.60.81.202

Бусад улсад голдуу инженер, эрдэмтэд, эдийн засагчид төрийн алба, сайдын албан тушаалыг хашдаг. Гэтэл манай УИХ, засгийн газарт баахан сэтгүүлч, яруу нөйрагчид, бөхчүүд байх юм. Удахгүй хошин шогийнхон улс төрд орвол гайхах юм алга.

Avatar

Зочин 2019-06-05 66.181.161.59

Олон долоон үг хэлгүй өшөө олон өчинүүдийг газар аваагүй дээр нь энэ эрүүл мэндийн аа үгүй хүнийг огцоруулах нь зөв өө эрхэм баян эрүүл мэнд гэдэг болхоор мэргэжлийн хүнээр энэ салбараё удирдуулаач ээ нийгмийн хёлдварт өвчин түгшүүр төртөл газар авч байгааг ерөнхий сайд та мэдэхгүй байна гэж байхгүй байлгүй дээ !!!!ер нь ч үзэгнээс өөр юм барьж үзээгүй хүнээр эмс — н алба хашуулана гэдэг байж боломгүй байна !!!!!"

Avatar

Зочин 2019-06-05 202.9.42.148

Эмя авлигалд идэгдсэн. Гавьяат хуульчиин охин гэж ханаж цаддаггүй хүүр оюунханд гэж авлигаар шиилэгдамбын үеиинх. Энхтүвшингиин дүү гээд бөөн авлигачид. Зайлах нь зөв атг эмя \’г сайн шалга эмнэлгиин дарга нарыг ялангуяа төмөр замын сандалхааны охиныг. Атг шалгаа энэ казак авгай ажилд авсан хүмүүсээс авлига авдаг

Avatar

Зочин 2019-06-05 202.9.42.148

Эмя авлигалд идэгдсэн. Гавьяат хуульчиин охин гэж ханаж цаддаггүй хүүр оюунханд гэж авлигаар шиилэгдамбын үеиинх. Энхтүвшингиин дүү гээд бөөн авлигачид. Зайлах нь зөв атг эмя \’г сайн шалга эмнэлгиин дарга нарыг ялангуяа төмөр замын сандалхааны охиныг. Атг шалгаа энэ казак авгай ажилд авсан хүмүүсээс авлига авдаг

Avatar

Зочин 2019-06-05 64.119.18.102

amarsanaa emch ta bas uchir dutagdaltai huniig shuumjleh amarhan ta bas setgeld hurdegeggui sain bodoh heregtei

Avatar

зочин 2019-06-05 202.131.225.150

коммунистууд ах дүү, унтдаг хүүхэн, хахууль авсан хүмүүсээ төрийн албан тушаалаар шагнадагаа болимоор юм. Ман ч энэ 4 жил монголыг жинхэнэ бузарлаж өглөө л дөө. энэ хүүхэн үнэхээр хийж чадахгүй нь илт байхад яах гээд ингээд булай болоод байгаад байдаг юм болоо. сайн хийхгүй бол үхлээ юу. мөнг идэх гээд чичрээд ажлаа өгөхгүй байна л гэж ойлгогдож байна . нүдийг нь харахад л шуналаа хүчрэхээ байцан өрөвдмөөр амьтан нь харагдаж байна. ичих ч юм алга энэ амьтанд, хүн биш зүгээр л амьтан болчихжээ

Avatar

Zochin 2019-06-05 202.126.88.70

Өөрөө юу хийсэн юм бол доо,хувийн эмнэлгүүдээ л хөл дээр нь босгосон бна даа Амарсанаа гуай.

Avatar

irgen 2019-06-05 180.149.98.82

Ogtsorood uuriinguu salbat ochij setguulchee hiigeech.

Avatar

Зочин 2019-06-05 66.181.160.113

Өөрөө нэг хүн эмчлээгүй хирнээ, олон мянган хүнийг элэгний вирусээс салгаж, түүндээ тохирсон төлбөр авч эмч, сувилагч, асрагч нарынхаа амьдралыг залгуулж яваа хүнийг Мөнгө идсэн байж магадгүй гэж гүтгэн доромжлох эрх Сарангэрэлд байхгүй. Сарангэрэлийн энэ үйлдэл УИХ -ыг тараах том асуудал болно.

Avatar

Зочин 2019-06-05 139.5.216.94

Яасан нэхэл хатуутай Дэд сайд вээ

Avatar

зочин 2019-06-05 66.181.160.113

Монголын төдийгүй дэлхийн эрүүл мэндийн салбарт танигдсан, энэ салбарыг удирдаж явсан хүнтэй цэц булаалдаж, гишгэсэн мөрөөс нь хог шороо хайж явна гэдэг сэтгүүлч хүнд дэндүү ахдсан ТЭНЭГЛЭЛ. Дэлхийд хандаад монголд элэгний асуудлыг шийдвэрлэсэн хүн шүү дээ энэ том эмч. Улс төрд орж, хүн чанараа алдаж яваа юм байна гэж нэг сэтгээд үздээ өөрийгөө – сайдын цүнх тэвэрсэн эмэгтэй Та. Өвчин, өвчтөн гэдэг улс төрийн тоглоом биш шүү.

Avatar

Зочин 2019-06-05 202.9.42.200

Амарсанаа сайд асан Төрд шургалахгүйгээр амьдарч чадахгүй байна уу.Хувийн эмнэлэгийнхээ үйлчилгээ эмчилгээг сайжруулбал яасан юм бэ

Avatar

Зочин 2019-06-05 202.9.42.200

Амарсанаа сайд асан Төрд шургалахгүйгээр амьдарч чадахгүй байна уу.Хувийн эмнэлэгийнхээ үйлчилгээ эмчилгээг сайжруулбал яасан юм бэ

Avatar

Erdene hyy 2019-06-05 64.119.18.82

Amarsanaa emch mahs zuv yum heleed baina yagaad tusgaj avdaggyi tenegteed baidag avgai ve zugeer garaa urguud buuj ug

Avatar

иргэн 2019-06-05 202.179.25.38

Аль аль нь асуудалтай улсууд бна даа, Амарсанаагийн энэ асуудлыг шийдэж улсыг хохиролгүй болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-06-05 202.21.122.166

Мэргэжлийн хүн дээр нь тэр салбартаа ажилласан туршлагатай хүн байх хэрэгтэй шүү дээ яаж ч бодсон.Одоо намын үзлээр хийдэгээ болих хэрэгтэй цаг нь ирсэн. Эрүүл мэндийн салбарт эмчийн мэргэжлийн номын дуу сонссон хүн л хэрэгтэй тэрнээс биш тэс өөр,тэгээд эмчийн ажлыг хийж байгаагүй хүн байх шаардлагагүй. Үнэн ээ хэлээд ажлаа өгөө. Хүний хийсэн зүйлийг уншаад яриад байж хэн ч чадна шүү дээ.

Avatar

Зочин 2019-06-05 66.181.187.86

Энэ Амарсанаа гэх хүний Хаппи вэритас лавратори нь иргэдийн огт ѳвдѳѳгүй үзүүлээгүй хүний ѳмнѳѳс шинжилгээнд хамрагдсан гэж ЭМД сангаас мѳнгѳ авдаг үнэн мѳнгѳний шунал болсон газар. Одоо хурууны хээгээр шинжилгээнд хамруулдаг болгож байгаа болохоор авах мѳнгѳ нь багасах гээд улс тѳржѳѳд байгаа гэж бодож байна. Эрүүл мэндийн яамны зарим нэг авгай нар авилагач хувийн эмийн бизнестэй, эмийг чихэр шиг борлуулдаг, ашиг сонирхлын зѳрчилтэй. Энэ салбарт их цэвэрлэгээ хэрэгтэй.

Avatar

иргэн 2019-06-05 150.129.142.141

Мэргэжлийн хүн байх нь бүх яамдад хамаатай. Манай төр засаг мэргэжлийн бус улсуудаар бүх яамдыг хариуцуулдаг буруу загвараасаа салмаар даа.

Avatar

Ролзү 2019-06-05 203.91.115.43

БАЛАЙ АВГАЙ ЗАЙЛААЧЭЭ ТЭНЭГ ЮМ УУ ЧИ МАЛ МИНЬ ЧИ САЙД ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГАА ОЙЛГОХГҮЙ БГАА ЮМУУ МАЛАА ЁСТОЙ БАЛАЙ АВГАЙ ТЭНЭГ МАЛ

Avatar

ganaa 2019-06-05 66.181.181.65

setgelgui emegtei ve ooroo huuhedtei l baigaa blguudee

Avatar

ТӨР 2019-06-05 202.179.25.108

ЭМЧ ХҮН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БОЛЛОО ГЭЭД ХҮН ҮХЭХЭЭ БОЛИХГҮЙ ЦАГ НЬ ИРВЭЛ САЙД ӨӨРӨӨ Ч ЧАД ХИЙНЭ ШҮҮДЭЭ ҮҮНИЙГ УЛС ТӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГА АЛГА ЗААВАЛ МЭРГЭЖЛИЙН ХҮН БАЙХ Ч АЛБАГҮЙ САЙН МЕНЕЖМЭНТ ХИЙХ Л АЖИЛ ШҮҮДЭЭ. ЭНЭ ТОМ ЯРИАД БАЙГАА НӨХӨР ӨӨРӨӨ ДЭД САЙД БАЙХДААХЭРҮҮЛ ХИЙХЭЭС ӨӨР ЮУ ХИЙСЭН БИЛЭЭ ҮЗҮҮЛЭХ ХАРУУЛАХ АЖИЛ БАЙНА УУ ТЭРНИЙГЭЭ ЭХЛЭЭД САЙН СУРТАЧИЛ ЯРЬ ДАРАА НЬ ХЭРҮҮЛЭЭ ХИЙ ӨӨРИЙНХӨӨ ХУВИЙЫН ЭМНЭЛЭГИЙН ТАЛД Л ЮМ ХИЙСЭН БАЙХ ХАРИН Ч ХУВИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХҮН САЙД ЯАГААД Ч БОЛЖ БОЛОХГҮЙ

Avatar

zochin 2019-06-05 103.14.38.210

notstoi asuudlaa shidehee bodohiin orond heruuld yaj diilj garah aa l yariad baih um

Avatar

санаа 2019-06-05 112.72.8.90

Эрүүл мэндийн салбарт дэвшилт техник. тоног төхөөрөмжид улсаас /татвар төлөгчдөөс/ улс орных нь төсөвтэй харьцуулахад маш их хөрөнгө орууллаа гэсэн мэдээлэлтэй байдаг. Гэтэл эдгээр тоног төхөөрөмжийн ашиглалт ихээхэн учир дутагдалтай байна. Эмч нарын тухайн төхөөрөмжийг эзэмших чадвар туйлын хангалтгүй. Энэхүү шалтгааны улмаас тоног төхөөрөмжөө эвдэх, бусдад ашиглуудах зэрэг үйлдлүүд байнга гарч байна.

Avatar

bold 2019-06-05 103.26.194.147

setguulch yaj emneleg medeh yum be maluudaa

Avatar

Зочин 2019-06-05 66.181.161.26

Сарангэрэл огцорсон нь дээр. Манай сайд дарга нарт нэг муухай зан байна. Улс амьтан идэж уугаад байхад таг дуугай байснаа хэрэгтэй үедээ нэг эх оронч дүр үзүүлнэ. Өөрөө ч гэсэн хоосон хоноогүй л байлгүй.

Avatar

Зочин 2019-06-05 202.21.124.20

ЭМД сангаас хуурамч баримт бүрдүүлэн мөнгө авсан тухай ноцтой мэдээ байна шүү. Заавал шалгуулж олон нийтэд хариу мэдэгдэх хэрэгтэй. Энэ мэтээр засгаас хөтөлбөр хэрэгжүүлж хэсэг нөхөд мөнгө хөрөнгө шамшигдуулдагийг таслан зогсоох хэрэгтэй

Avatar

Зочин 2019-06-05 59.153.112.50

Хөгшин залуу та 2 хэн нь хэнийгээ оролдсон байх нь бидэнд ер хамаагүй.ЭМ салбарын ажил шалдаа унаж шалбаагтай хутгалдаж дунд нь олон иргэд эрүүл мэнд амь насаараа хохирч бгаа нь үнэн. Ажил хийж гийгүүлээгүй ч одоо огцорч ард түмэндээ буян бол доо

Avatar

иргэн 2019-06-05 202.131.227.82

сайдаа хариуцаж байгаа салбарын чинь ажил муу байна даа . өргөө амаржих газарт нэг сайхан залуухан ээж эмч, сувилагч нарын буруугаас амь насаа алдлаа. өөрийн чинь хүүхэд байсан бол та яах байсан бол? үнэхээр харамсмаар үйл явдал боллоо. өргөө амаржих газрынханд мөнгө өгч байж хүнээ төрүүлдэг гэж хүмүүс их ярих юм билээ. тэр үнэний ортойдог оо.

Avatar

Zochin 2019-06-05 64.119.22.57

Salbar ni muu dun avchihaad ard tumen hohirood baihad ooriigoo omoorood sonin sonin yum yriad baih yum .Amia hicheesen saidiin suudaltaigaa zuuraldaad ard tumnee boddoggui medleggui said ooroosoo ichdeggui yum bh daa.

Avatar

Зочин 2019-06-05 202.131.245.34

Манай улсын УИХ гишүүд гэж, эрчүүд нь бөхчүүд, уул уурхайн компанийн эзэд, эмэгтэйчүүд нь сэтгүүлч байх юм, тэгээд болоогүй давраад сайд болоод салбарыг нь бужигнуулах юм. Эрүүл мэнд, боловсролын салбараа өөд нь татсан улсыг хөгжсөн улс гэдэг юм ш дээ

Avatar

САНАЛ 2019-06-05 65.49.126.176

АМАРСАНАА БИЛҮҮ ЭНЭ НӨХӨР ӨӨРӨӨ ДЭ САЙД ХИЙХДЭЭ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ, ТУХАЙН ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДТАЙГАА \n/УДВАЛ Ч БИЛҮҮ ДЭЭ/ ЗӨРЧИЛДӨӨД Л БАЙХ ШИГ БАЙНА ЛЭЭ, ОДОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ, ЗҮГЭЭР ДОКТОРЫН АЖЛАА ХИЙГЭЭД ҮНЭНХҮҮ ДОКТОР ГЭДГЭЭ Л ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ, УЛС ТӨР ЧИНЬ БОЛНОО, ХҮМҮҮС МЭДДЭГ БОЛСОН Ш ДЭЭ,

Avatar

Зочин 2019-06-05 202.9.43.78

Хүний ад болж явахаар сурвалжлагч эгч болимоор юм даа.Цаанаа үйлийн үр ихтэй айхтар суудал даа.Эрүүл мэндийн салбар заавал мэргэжлийн хүн удирдах ёстой.Хэрүүлч хүнд шаарлага тавихад доромжлол гэж хүлээж авна шдээ.

Avatar

Зочин 2019-06-05 202.9.43.78

Хүний ад болж явахаар сурвалжлагч эгч болимоор юм даа.Цаанаа үйлийн үр ихтэй айхтар суудал даа.Эрүүл мэндийн салбар заавал мэргэжлийн хүн удирдах ёстой.Хэрүүлч хүнд шаарлага тавихад доромжлол гэж хүлээж авна шдээ.

Avatar

Emch 2019-06-05 202.126.89.157

Ene said ajlaa hiij chadahgui baina. Tuslah ni baisan hunee yamandaa alban tushaald tomilood ter ni avilga avaad shalguulj baigaa gej baih yum. Mergejliin bus saiduudaas hamgiin muu ajillaj baina. Amarsanaa bol hepatitiin C virustai olon huniig eruuljuulj bgaa achtai emch shuu.

Avatar

zochin 2019-06-05 64.119.16.57

ajil ni muu unelgee avsan baikhad sanaa zovokhgui umaa. salbar medekhgyi iim hyn ertkhen holdoosoi.\neryyl mendiin yamand mergejliin bus hyneer baakhan solio hiigee bizdee

Avatar

Зочин 2019-06-05 202.131.225.205

SARANGEREL UURUU SANALAARAA OGTSROOD SALBARAA MEDDEG MERGEJLIIN HUND NI UGUUCHEE!!! YAMAR ICHDEGGUI, TSAIRTSAN HUN GEHEEREE BUHEL BUTEN ULSIIN ERUUL MENDIIN SALBARAAR NAADAAD BAIGAA YUM BE!!!

Avatar

Зочин 2019-06-05 66.181.189.126

Авилгыг цэцэглэн хөгжүүлж түүндээ торлогдсон У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох нь шударга ёсонд нийцэнээ

Avatar

zochin 2019-06-05 103.57.92.241

Sarangerel odoo hurtel ogtsroogui baigaa yum uu? yamar sandal suudaldaa durtai yum beee

Avatar

Зочин 2019-06-05 203.169.49.98

Нэр, хүндээс нь илүү асар их мѳнгѳний сонирхол байгаа болоод л сандал ширээтэйгээ зууралдаад байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж