“Токио 2020”-н эрхийн төлөө Монголын харваачид өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Токио 2020

“Токио 2020”-н эрхийн төлөө Монголын харваачид өрсөлдөж байна

“Токио 2020”-н эрхийн төлөө Монголын харваачид өрсөлдөж байна

“Токио 2020” Паралимпийн наадмын эрх олгох пара байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах Нидерландын Хертагенбош хотод өнгөрөгч Даваа гаригт /2019.06.03/ эхэлсэн. Уг тэмцээд 52 орны 292 тамирчид рекурв /70 м/ болон компаунд /50 м/ төрөлд өрсөлдөж байна.

"Хертагенбош 2019" ДАШТ ганцаарчилсан болон багийн төрөлд нийт 16 багц медалын эздийг тодруулах бөгөөд өнөөдрөөс эхлэн зарим төрөлд медалын эзэд тодорно.

Монгол Улсаас “Бээжин 2008” Паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржаваар ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Манай тамирчид өчигдөр урьдчилсан харвааг хийсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн хасагдах шатны өрсөлдөөнийг эхлүүлнэ.

Монголын багт эрчүүдээс “Рио 2016” Паралимпийн наадамд оролцсон А.Анхбаяр болон Н.Мөнхбаатар, А.Амарбаясгалан, эмэгтэй харваачдаас “Рио 2016” Паралимпийн наадмын шагналт дөрөвдүгээр байрын эзэн Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөж байна.

Манай тамирчид “Токио 2020” Паралимпийн наадмын эрх олгох Рекурв буюу 70 метрийн харваанд өрсөлддөг.

Рекурв эрэгтэй харваанд 67 тамирчин өрсөлдөж байгаагаас урьдчилсан харваанд А.Анхбаяр 596 оноогоор 37-р байр, А.Азбилэг 584 оноогоор 43-р байр, Н.Мөнхбаатар 570 оноогоор 51-р байрт бичигджээ.

А.Анхбаяр, А.Азбилэг нар шууд 64-т багтаж хоёрдугаар шатнаас өрсөлдөөнөө эхлүүлнэ. Харин Н.Мөнхбаатар эхний харваагаа ОХУ-ын тамирчин Д.Фабчиктай хийхээр болсон байна.

Рекурв эмэгтэй харваанд өрсөлдөж байгаа Б.Оюун-Эрдэнэ урьдчилсан харваанд 575 оноогоор 13-р байранд орж, хасагдах шатны эхний харвааг Туркийн тамирчин О.Торунтай хийхээр болжээ. Түүний төрөлд нийт 35 тамирчин өрсөлдөж байна.

Багийн эрэгтэй харваанд 17 орны баг оролцож байгаагаас Монгол Улсын баг дэлхийн чансааг тэргүүлэгч, энэ тэмцээнд рекорд амжилт тогтоогоод байгаа БНСУ-ын багтай оноолт таарсан байна.

Харин холимог багийн төрөлд А.Анхбаяр, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөх бөгөөд тэд эхний харваагаа Польшийн багтай хийнэ.

Нидерландын Хертагенбош хотод болж буй “Токио 2020” Паралимпийн наадмын эрх олгох пара байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах энэ сарын 9-д өндөрлөнө.

Тэмцээний дүн болон дэлгэрэнгүй мэдээллийг https://worldarchery.orgl -с аваарай.

“Рио 2016” Паралимпийн наадмын шагналт дөрөвдүгээр байрын эзэн Б.Оюун-Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж