Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Ц.Балдорж агсны зохиол “Хайрын виз” жүжиг 13 жилийн дараа хөшгөө нээхээр боллоо. Орчин үеийн нийгмийн асуудлыг хөндсөн эл жүжгийг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 7, 8, 9-нд толилуулна. Жүжгийн найруулагчаар М.Батболд ажилласан бол ерөнхий продюсероор Д.Цэрэнсамбуу ажиллажээ.
“Хайрын виз”-д ариун хайр сэтгэлийн явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусаж, жинхэнэ хайраа олоход хэчнээн хэцүү саад тотгор тохиолдож буйг өгүүлэх ба гол дүрд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүү нар болон Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн нар дүр бүтээсэн байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ