Очирваанийн орон яруу найргаар хөглөгдөнө

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Очирваанийн орон яруу найргаар хөглөгдөнө

Очирваанийн орон яруу найргаар хөглөгдөнө

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам энэ сарын 6, 7-ны өдрүүэд Завхан аймгийн Улайстайд болно. Уг арга хэмжээг Завхан аймгийн залуучууд оюутны хөгжлийн төв, Монголын зохиолчдын эвлэл, “Явуухулан” сан хамтран зохион байгуулж байна.

Яруу найргийн наадмын эхний шалгаруулалтад оролцогчдод сүүлийн таван жилд номоо хэвлүүлсэн байх, Их Очирваань хайрхан, хутагтуудын талаар бүтээл туурвисан байх гэсэн гол шалгуурыг хангасан билээ. Монголын зохиолчдын эвлэлд 80 гаруй бүтээл ирүүлснийг шүүгчдийн бүрэлдэхүүн хоёр өдөр шүүн тунгаан 36 яруу найрагчийг хоёрдугаар шатанд үлдээсэн юм. Эдгээр найрагч дунд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч 18, “Болор цом”-ын эзэн найрагч хоёр, Д.Нацагдоржийн шагналт найрагч тав, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт найрагч долоо, Хутагтын хишигтэн найрагч хоёр, Гадаад Монголоос дөрвөн найрагч үлдсэн байна.

“Болор цом” наадмын хоёр удаагийн эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо, “Болор цом”-ын эзэн Л.Хасар болон Хутагтын хишигтэн яруу найрагч О.Цэнд-Аюуш нарын найрагчид ийнхүү “Очирваанийн их эгшиглэн 2019” наадамд оролцох эрхээ авчээ. Түүнээс гадна 2009, 2014 онуудад зохион байгуулсан “Очирваанийн их эгшиглэн”яруу найргийн наадмын хутагтын хишигт яруу найрагчид оролцох эрх байгаа аж.

Урилгаар Ардын уран зохиолч Б.Догмид, Т.Галсан, Азийн шилдэг яруу найрагч Д.Урианхай, Төрийн шагналт, “Болор цом”-ын эзэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ыг хоёр удаагийн эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Хулан, “Болор цом”-ын эзэн, Хутагтын хишигтэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Баттулга нарын эрхмүүд уригдан оролцож байгаа аж.

“Очирваанийн их эгшиглэн 2019” яруу найргийн наадмын хоёрдугаар шатны шалгуурлалт маргааш 14:30 цагаас Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрт эхэлнэ. Ийнхүү Очирваанийн нутгийн тэнгэр дор яруу найраг эгшиглэх нь ээ.

"Очирваанийн их эгшиглэн-2019” наадамд оролцох найрагчид. Үүнд: 

1.Ч.Алтантүлхүүр
2. н.Алтан-Уул /Өвөрмонгол/
3. Т.Амар-Амгалан
4. М.Амархүү
5. Ш.Бадарч
6. Т.Баянсан
7. Н.Батжаргал
8. Л.Батсайхан
9. М.Баттөмөр
10. Л.Батцэнгэл
11. Г.Бөртэ-Үжин
12. Бүргэд /Дээд Монгол/
13. Г.Бямбажав
14. Э.Гантулга
15. Т.Дарханхөвсгөл
16. Х.Дугарсүрэн
17. Б.Жамбалдорж
18.Б.Ичинхорлоо
19. Г.Ишхүү
20. А.Лхагва
21. Г.Лхагвадорж
22. А.Мягмаржав
23. Н.Минжинсайхан
24. В.Нэргүй
25. Я.Отгонбаяр
26. Д.Оюундэлгэр
27.Л.Хасар
28. Б.Сарантуяа
29. А.Түмэнбаяр
30. н.Уран /Өвөр Монгол/
31. М.Уянсүх
32. Ц.Цэнд
33. О.Цэнд-Аюуш
34. Б.Энхжаргал
35. Х.Эрдэв
36. Ч.Эрдэнэбаатар найрагчид сүүлийн шатанд шүлгээрээ өрсөлдөхөөр болсон байна.

ХӨТӨЛБӨР: 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж